Фторт уусмалаар ам зайлах туршлагыг Чингэлтэй дүүрэг МУ-д анх удаа нэвтрүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фторт уусмалаар ам зайлах туршлагыг Чингэлтэй дүүрэг МУ-д анх удаа нэвтрүүлнэ

358090829 971566424183242 590826335874421434 n

/2023.07.04/: Чингэлтэй дүүргээс Япон Улсын Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллага болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй тус дүүргийн Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулиудад шүдний үзлэг хийх тогтолцоог нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байгаа билээ.

2022-2025 онд дээрх сургуулиудад хэрэгжүүлж буй энэхүү төслийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулиудад амны хөндийн урьдчилсан сэргийлэх үзлэгийг хийх тогтолцоог нэвтрүүлэх замаар нийт хүн амын дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилготой юм.

358008171 1068019460845779 7991185109599855269 n

Төслийн хүрээнд хийгдэх анхны шүдний үзлэгийг дүүргийн 37 болон 50 дугаар сургуулиудад 2022 оны есдүгээр сард зохион байгуулсан бөгөөд үзлэгт хамрагдсан сурагчдын 90-95 хувь нь шүдний цооролтой байсан юм.

Дээрх үзүүлэлтийг бууруулахад шүдний өвчлөлийг эмчлэхээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар талууд санал нэгтэй байсан бөгөөд энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2023 оны зургаадугаар сарын 25-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд фторт уусмалаар ам зайлах туршлагыг загвар сургуулиудад нэвтрүүлэхээр Япон улсад туршлага судалж ажиллалаа.

Туршлага судлах ажлын хүрээнд Япон улсын Камагаяа хотын бага сургуулийн сурагчдын фторт уусмалаар ам зайлж буй бодит байдалтай танилцаж, Ичикава хотын Минами Гёотокү Эрүүл мэндийн төвд 3 настай хүүхдийн шүдний үзлэг хийж байгаа туршлагаас судалж, Япон улсын Эмирит профессор, эмч Фүжиногийн лекцэд хамрагдаж, Монгол Улсад анх удаа загвар сургуулиудад фторт уусмалаар ам зайлах туршлагыг нэвтрүүлэхээр боллоо.

Эх сурвалж: ЧД

3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургуулийн удирдлагуудтай уулзалт хийв
3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургуулийн удирдлагуудтай уулзалт хийв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.