/2023.07.04/: Яармаг, Хархорин захыг холбосон дүүжин тээврийн бүтээн байгуулалт хийх талбайд иргэдийн худалдаа эрхэлдэг газар өртсөн тул нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарчээ.
Уг асуудлаар худалдаа эрхлэгчид төсөл хэрэгжүүлэгч нэгжийн удирдлагуудтай үл ойлголцол үүссэний улмаас өчигдөр нийслэлийн засаг захиргааны байр болох Хангарди ордон руу дээрх иргэд кетчуп цацаж эсэргүүцлээ илэрхийлсэн.
Улмаар Хотын дарга Д.Сумъяабазар тухайн асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, худалдаа эрхэлдэг газрыг нь шилжүүлж өгөхөө мэдэгдлээ.
Иргэд төслийн нэгжийн удирдлагуудтай ойлголцож, тухайн орчныг Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын албан хаагчидтай хамтран цэвэрлэсэх байна.
Эх сурвалж: НЗДТГ