Зеленский: Путиныг дэлхий нийтээрээ алахыг хүсч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зеленский: Путиныг дэлхий нийтээрээ алахыг хүсч байна

Zelensky and Russian President Vladimir Putin.

/2023.07.03/: Украины ерөнхийлөгч Володимир Зеленскигийн хэлснээр, Вагнерын 21 мянган хөлсний цэрэг Украинд тулалдаж байгаад амь үрэгджээ.

Украйны удирдагч хэлэхдээ, хувийн цэргийн компани болох Вагнер зүүн Украинд "асар их хохирол амссан" аж.

“Манай цэргүүд зөвхөн Украины зүүн хэсэгт л гэхэд 21 мянган вагнерыг устгасан. Үүнээс гадна Вагнерын 80 мянган дайчин шархадсан” гэж Зеленский өнгөрсөн бямба гарагт сэтгүүлчдэд хэлжээ.

Зеленский бямба гарагт хэлсэн үгэндээ "Пригожинийн бослого дайны талбар дахь Орос цэргүүдийн сэтгэлзүйд ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь Украины сөрөг довтолгоонд ашигтай байх магадлалтай. Бид энэ нөхцөл байдлыг ашиглан дайсныг нутгаасаа шахаж гаргах хэрэгтэй. Тэд дайнд ялагдаж байна. Тэд Украины дайнд ялах боломжгүй болсон тул одоо буруутгах хүн хайж эхэлж байна. Хүмүүс бол бидний баялаг. Тиймээс бид маш болгоомжтой байж хурдан ахихын оронд удаанаар урагшлах болно” гэжээ.

Сэтгүүлчээс түүнийг амиа алдахаас айж байгаа эсэхийг асуухад Зеленский “Энэ нь надаас илүү Путинд ойр байх. Учир нь зөвхөн Орост л намайг алахыг хүсч байгаа бол дэлхий нийт Путиныг алахыг хүсч байна" гэжээ.

Эх сурвалж: CNN

Сурагч солилцооны хөтөлбөр 10 хүүхэд хамрагджээ
Сурагч солилцооны хөтөлбөр 10 хүүхэд хамрагджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.