Сурагч солилцооны хөтөлбөр 10 хүүхэд хамрагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагч солилцооны хөтөлбөр 10 хүүхэд хамрагджээ

/2023.07.03/: Улаанбаатар, Мияконожо хотуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг Сурагч солилцооны хөтөлбөр зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-ний өдрүүдэд Япон Улсын Мияконожо хотод амжилттай хэрэгжлээ.

Хөтөлбөрт нийслэлийн 10 сурагч хамрагдаж, Япон Улсын түүх, хэл, соёл, ёс заншил, хөгжил, иргэдийн ахуй амьдралтай танилцав.

Түүнчлэн Мияконожо Техникийн коллежид зочилж, шинжлэх ухааны туршилтууд хийсэн юм. Харин Мияконожо хотын сурагчид ирэх жил Улаанбаатар хотноо ирж, Монгол Улсын түүх, соёл, ёс заншилтай танилцана.

Улаанбаатар, Мияконожо хотууд нь 1999 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд 2014 оноос эхлэн Сурагч солилцооны хөтөлбөрийг хоёр жил тутамд хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Эх сурвалж: НЗДТГ

Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгожээ
Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгожээ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.