РОЙТЕРС: Ромын пап 1300 католик шашинтантай Монголд айлчилна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

РОЙТЕРС: Ромын пап 1300 католик шашинтантай Монголд айлчилна

/2023.06.05/ Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар энэ оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийнэ.

Энэ талаар Ройтерс агентлагт "Пап лам Францис наймдугаар сард ердөө 1300-хан католик шашинтантай, Пап ламын айлчилж байсан хамгийн холын орон хэдий ч Хятад улстай хөрш учир стратегийн өндөр ач холбогдолтой Монгол Улс руу айлчлах гэж байна" гэжээ.

Өнгөрөгч бямба гарагт Ватиканаас хэвлэлийн хурал зохион байгуулж айлчлалтай холбоотой мэдээллийг өгчээ. Пап лам тус улсын Ерөнхийлөгч болон католик шашинтнуудын тэргүүний урилгаар айлчилна, илүү дэлгэрэнгүй мэдээллүүд ойрын өдрүүдэд нээлттэй болно гэж Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни мэдээлжээ.

Өнгөрөгч оны наймдугаар сард Жиоржио Марингог Монгол дахь анхны кардиналаар томилжээ. Тэрбээр аяллын талаар өнгөрөгч сараас хэлэлцэж эхэлжээ.

Ватиканы номлолын үйл ажиллагааг мэдээлдэг Фидес агентлагийн мэдээлснээр 3.3 сая орчим хүн амтай Монголд 1300 орчим баптисм хүртсэн католик шашинтан байдаг ажээ.

Эх сурвалж: Ройтерс

“Хэцүү“ сурагчдыг хайртай шавиа болгосон нь
“Хэцүү“ сурагчдыг хайртай шавиа болгосон нь
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.