ИМАРТЫН 4 ДЭХ САЛБАР ХААНА НЭЭГДЭХ ВЭ?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИМАРТЫН 4 ДЭХ САЛБАР ХААНА НЭЭГДЭХ ВЭ?

/2023.8.26/ "Илүү чанарыг илүү хямдаар" уриатай Имарт хайпермаркетын 4 дэх салбар удахгүй нээгдэх гэж байна.

Тус салбар дэлгүүр Баянгол дүүргийн 6-р хороо буюу 10-р хороололд, Энхтайвны өргөн чөлөөнд байрлалтай. Ингэснээр Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд болон хотын баруун тийш явж байгаа бүхий л хэрэглэгчдэд ойртож буй хэрэг юм.

Шинэ салбарын талаар Имартын албаны хүнээс тодруулахад:

-Бид олон талын судалгаа, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн тус салбараа нээхээр ажиллаж байна. Шинэ салбарын байршлын хувьд Улаанбаатар хотын хамгийн өндөр нягтралтай хүн амын суурьшлын бүс. Тэр дундаа хүүхэд залуус эзлэх хувь өндөр болохоор тэдэнд орчин цагийн үйлчилгээг илүү ойртуулах, цаг завыг хэмнэх зорилгоор төслөө төлөвлөсөн” гэв.

10-р хорооллын Имарт Баянгол салбар нь:

  • 350 автомашины зогсоол,
  • 60 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн,
  • 80 гаруй худалдаа үйлчилгээний газартай томоохон цогцолбор.

Ингэж олон үйлчилгээг төвлөрүүлснээр нэг зогсоолоос бүхий л хүссэн үйлчилгээгээ авах боломж бүрдэж буй юм.

Цаг хэмнэж, гэр бүл, найз нөхөд, хамтрагч нартайгаа уулзаж цагийг таатайгаар өнгөрүүлэх хоолны газар, кафе, хүүхэд багачуудын тоглоомын төвүүд, банк, ахуйн үйлчилгээний цэгүүд, машин угаалга, амьтан тэжээхэд шаардлагатай хэрэгслүүд, загварын хувцас, цахилгаан бараа гээд дурдаад байвал нээрээ л хэрэглэгч бидний хэрэгцээ бүгд нэг дор.

Имарт Баянгол Салбар ашиглалтад орсноор 500 гаруй ажлын байр шинээр бий болж буй нь үнэхээр сайшаалтай.

Багануурын  уурхай 45 жилийн ойгоо тэмдэглэв
Багануурын уурхай 45 жилийн ойгоо тэмдэглэв
 
Улаанбаатар марафон 2024”-ийн 21 км-ийн гүйлтэд бүртгүүлэгчдийн тоо өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн байна
Улаанбаатар марафон 2024”-ийн 21 км-ийн гүйлтэд бүртгүүлэгчдийн тоо өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.