Зорилтот бүлгийн хүүхдүүдэд ухаалаг утас бэлэглэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд ухаалаг утас бэлэглэнэ

/2021.08.16/: Энэ жилийн хувьд танхимын болон зайн сургалтыг хослуулж 5 хоног танхимаар, 9 хоног цахимаар ээлжлэн хичээллэх шийдвэр гарсан.

Тэгвэл интернэтгүй, гэрэл цахилгаангүй, гэр бүлийн орчинд нь техникийн боломж нөхцөл бүрдээгүй зэрэг шалтгаанаар цахим хичээлээ үзэж чадахгүй 180 мянга орчим сурагч байна. Эдгээр хүүхдүүд сурах чин хүсэл эрмэлзэлтэй ч техник технологийн хүртээмжгүй байдлаас шалтгаалан үе тэнгийнхнээсээ тусгаарлагдах, хичээлийн хоцрогдолд орох зэрэг асуудлуудтай нүүр тулаад байна.

Энэ эрсдэлийг багасгах, сурагчдыг дэмжихэд Мобиком Корпорацийн хэрэгжүүлж буй “SMART EDUCATION” төслийн гол зорилго оршино. Төслийн хүрээнд Монгол орон даяар оршин суугаа 9 дүүрэг, 21 аймгийн Ерөнхий Боловсролын Сургуулийн зорилтот бүлгийн сурагчдад технологийн дэмжлэг үзүүлж, гар утас бэлэглэх юм.

Хүүхэд бүр эрх тэгш, хүртээмжтэй нийгэмд боловсрол эзэмших ёстой. Энэхүү төсөл Монголын ирээдүйн эзэд, бяцхан сурагчдынхаа боловсрол, хүсэл эрмэлзэл, мөрөөдөлд үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байна.

Эх сурвалж: Мобиком корпораци ХХК

Сайжруулсан түлшний хөнгөлөлт ирэх хавар хүртэл үргэлжилнэ
Сайжруулсан түлшний хөнгөлөлт ирэх хавар хүртэл үргэлжилнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.