Барилгын зөвшөөрлийг цахимжуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилгын зөвшөөрлийг цахимжуулна

May be an image of 4 people, people sitting, people standing and indoor

/2021.08.16/: Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал өнөөдөр боллоо.

Хуралд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудыг тайлагнаж, тайлангийн дагуу холбогдох чиглэлүүдийг өглөө. Тодруулбал, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал, Орон сууцжуулах төсөл , хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцыг нарийвчилсан судалгаатай гаргаж өгөхийг үүрэг болголоо.

Мөн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимжуулалт нь авилгын индексийг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгааг онцолсон юм. Цахимжуулалтад барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах зэрэг багтсан юм.

Мөн цахимжуулалтын Мэдээллийн нэгдсэн санд 7897 аж ахуйн нэгж байгууллагын 31820 инженер, технкийн ажилтны баталгаажсан мэдээллэл багтаад байгаа юм. Ингэснээрээ салбарын үйл ажиллагаанд түргэн, шуурхай, ил тод найдвартай байдал бий болж байна.

Эх сурвалж: БХБЯ

Монголын зэвсэгт хүчний холбоочид радио-станц зохион бүтээжээ
Монголын зэвсэгт хүчний холбоочид радио-станц зохион бүтээжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.