УКРАИН: Хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл

Ukrainian rescue teams clean debris following a Russian rocket strike in the city of Kharkiv, Ukraine, 6 July.

/2022.07.07/: Украинд өрнөж буй үйл явдлын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг тоймлон хүргэж байна.

Украины зүүн хэсгийн Лисычанск хотыг эзэлснээр Оросын арми "жинхэнэ ахиц дэвшил" авчирлаа. Барууны албаныхан ОХУ-ын Украинд хийсэн довтолгооноос хамгийн амжилттай довтолсон нь энэ удаагийн Украины зүүн хэсэгт хийсэн довтолгоо байсан гэлээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський барууны холбоотнуудын өгч буй хүнд зэвсгүүд фронтын шугамд “бүрэн хүчин чадлаараа” ажиллаж эхэлсэн гэж мэдэгдэв. Зеленський видео бичлэгээр дамжуулан мэдэгдэхдээ "Украины арми Оросын агуулахууд болон логистикийн хувьд чухал байршлуудыг онилж чадсан" гэжээ.

Луганскийн амбан захирагч Серхи Хайдайгийн хэлснээр, Лисычанск орчмын тосгодуудад 15 мянган энгийн иргэн оршин суудаг бөгөөд тэнд эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байна гэлээ. Telegram сувагт Хайдай хэлэхдээ: "Өнөөдрийн Лисичанскаас авсан видеог үзэхэд үнэхээр хэцүү байна. Путины цэргүүд аймшигтай бодлого явуулж, "замдаа байгаа бүх зүйлийг шатааж, устгаж байна" гэж буруутгав.

Үр тариа экспортлох боломжгүй: Украинд одоогоор 22 сая тонн үр тариа байгаа хэдий ч экспортлох боломжгүй байна. Ойрын хэдэн сард энэ тоо гурав дахин нэмэгдэж магадгүй Хэрэв тэгвэл бид үнэхээр хэцүү, маш хүнд байдалд орно" гэж Зеленський хэлэв. "Украин Хар тэнгисийн боомтуудаас үр тариа экспортлох боломжийг олгох аюулгүй коридор нээхээр НҮБ-тай хамтран ажиллаж байна" гэж Зеленський мэдэгдэв.

Украины үр тариа яагаад чухал вэ: Украйныг эрт дээр үеэс дэлхийн талхны савны нэг гэж тодорхойлж ирсэн. Гэвч Киев Москваг боомтуудаа хааж, үр тариаг нь хулгайлах гэж байна гэж буруутгаж байна. НҮБ-аас ОХУ Украины боомтуудыг бүсэлсэн нь дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийг хэдийнэ өсгөж, дэлхийн зарим хэсэгт хүнсний гамшгийн хомсдол үүсгэж болзошгүй гэж мэдэгдэв.

Өөр зам хайх нь маш чухал: Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон даваа гарагт олон улсын хамтын нийгэмлэг үр тарианы нийлүүлэлтийг Украинаас тээвэрлэх "өөр зам" хайх хэрэгтэй болно гэж мэдэгдэв. Жонсон Туркийн Босфорын хоолойг найдах боломжгүй бол төмөр зам эсвэл Дунай мөрнийг ашиглахыг санал болгов.

Турк дахь хөлөг онгоц: Украинаас үр тариа тээвэрлэж явсан Оросын далбаатай хөлөг онгоцыг саатуулахыг Киев Анкарагаас хүсчээ. Украины Турк дахь Элчин сайд Василий Боднар хэлэхдээ, "Жибек Жолы" хөлөг онгоц зүүн өмнөд хэсгийн Бердианск боомтоос үр тариа ачсан байна. “Хөрш зэргэлдээх нутгаас үр тариа нийлүүлсэн байж магадгүй ч ачиж буй газар нь Бердианск, өөрөөр хэлбэл эзлэгдсэн газар нутаг байсан” гэж тэр хэлэв. Боднарын хэлснээр, Туркийн Худалдааны яам анхны уриалгад хариу өгч, хөлөг онгоцыг буулгах, буцах эрхгүй Карасу боомтын ойролцоо зангуутай хэвээр байх болно гэж мэдэгдсэн байна.

Өлсгөлөнгийн сэрэмжлүүлэг: ОХУ-ын Украинд өдөөсөн дайн нь дэлхийн хүнсний хангамж болон үнэ ханшид сөргөөр нөлөөлж байгаа тул 49 сая хүнийг өлсгөлөн эсвэл өлсгөлөнтэй төстэй байдалд оруулж болзошгүй гэж НҮБ мэдэгдэв. Өнгөрсөн сард Зеленський Африк тив Оросын дайнд "барьцаалагдсан" гэж хэлээд, "энэ колоничлолын дайн үргэлжилсээр байвал Украины экспортоос хамааралтай 400 сая хүний ​​амьдралд сөргөөр нөлөөлнө" гэж анхааруулсан юм.

Эх сурвалж: Theguardian, CNN

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган хаалаа
Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган хаалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.