Суурьшлын бүсэд могой харвал 11-323780 дугаарт мэдэгдэнэ үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суурьшлын бүсэд могой харвал 11-323780 дугаарт мэдэгдэнэ үү

282975-13082021-1628831495-432915178-mog.jpg

/2021.08.13/ Иргэд суурьшлын бүсэд могой харсан тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 гэсэн дугаарт залгаж дуудлага өгч болох аж.

Харин ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байхыг анхааруулж байна.

2016 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг.

Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд ордог. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт аялал зугаалгаар явсан иргэдийн тээврийн хэрэгслээр дамжин могой орж ирэх тохиолдол ажиглагдаж байна.

Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээл хайх, гэмтэж бэртэх байдлаар хот руу орж ирэх тохиолдлууд нэмэгддэг.

2018 онд хот руу орж ирсэн амьтны 30 дуудлага ирсэн бол 2019 онд 43, 2020 онд 116 болж өсчээ. Харин 2021 он гарсаар 53 удаагийн дуудлага хүлээн авсны дийлэнх хувийг хортой могойн дуудлага эзэлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Туркэд даатгал төлж буй иргэд ажилласан хугацаагаа НДШ төлсөнд тооцуулдаг болно
Туркэд даатгал төлж буй иргэд ажилласан хугацаагаа НДШ төлсөнд тооцуулдаг болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.