“Оргил“ худалдааны төвийн газрыг албадан чөлөөлүүлэхээр болжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оргил“ худалдааны төвийн газрыг албадан чөлөөлүүлэхээр болжээ

No description available.

/2021.08.13/ Шүүхээс "Камдер" ХХК-ийн ашиглаж буй нийтийн эзэмшлийн 584 м.кв газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Уг компани нь БЗД-ын 26 дугаар хорооны Энканто хотхонд байрлах "Оргил" худалдааны төвийн автомашины зогсоолоос өөрийн эзэмшлийн бус талбайд үйл ажиллагаа явуулж байсан юм.

Тухайн газар нь явган хүний болон дугуйн зам байх ёстой нийтийн эзэмшил газар аж. Энэ нь тухайн хэсгээр хөдөлгөөнд оролцож буй иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байсан юм.

Энэ асуудлаар өнгөрсөн жил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгож өгөхийг шаардаж байсан аж.

Хэрэв мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй нөхцөлд хууль бусаар ашиглаж буй 584 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх, тус шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллагаар хангуулах тухай шийдвэр гаргахыг даалгажээ.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдээс ирдэг асуултын хариулт
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдээс ирдэг асуултын хариулт
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.