/2022.06.20/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ сарын 18-26-ны хооронд долоо хоногийн хугацаатай түр завсарлаж байгаа билээ. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотойгоор тойрогтоо ажиллаж, иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна, санал асуулга явуулах юм.
Тус хуваарийн дагуу гишүүд өнөөдрөөс тойрогтоо ажиллаж байна. Тиймээс энэ долоо хоногт байнгын хороод болон чуулган хуралдахгүй гэсэн үг юм. Харин үүний дараагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах, өргөн барих зэрэг асуудлыг энэ сарын 27-ноос УИХ-аар оруулах ажээ.