"Лэнд бонд"-ын анхдагч зах зээлийн захиалгын нээлтийн ёслол боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Лэнд бонд“-ын анхдагч зах зээлийн захиалгын нээлтийн ёслол боллоо

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Лэнд МН ББСБ" ХК-ийн гаргаж буй “Лэнд Бонд”-ын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Хяналт зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, "Лэнд МН ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Одмаа , “Лэнд МН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Болдбаатар, "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6,500 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.

“Лэнд МН ББСБ” ХК нь МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн 1-р ангилалд бүртгэлтэй бөгөөд 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд санал болгон гаргаж байна.

”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК, туслах андеррайтераар "Райнос инвестмент ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг 2021 оны 6 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд, 6 дугаар сарын 30-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд авахаар боллоо.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: http://mse.mn/mn/news/8652

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудтай “хариуцлагын гэрээ” байгууллаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудтай “хариуцлагын гэрээ” байгууллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.