Х.Нямбаатар: 200 мянган адууг шинжилж монгол адууны дундаж өндрийг тогтооно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: 200 мянган адууг шинжилж монгол адууны дундаж өндрийг тогтооно

/2022.06.15/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Баяр наадмын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор мэдээлэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, "Одоо мөрдөгдөж буй Үндэсний баяр наадмын тухай хууль нэлээд маргаан дагуулдаг. Тиймээс Баяр наадмыг зохион байгуулах хорооноос төхөөрөмжтэй болгоод, үүний тусламжтай зурхайгаас морьдыг нэгэн зэрэг эргүүлдэг болсноос хойш энэ асуудал шийдвэрлэгдсэн. Харин сүүлийн жилүүдэд эрлийз, монгол адууг ялгаж уралдуулдаг болох асуудал хөндөгдөж байна. Тиймээс Засгийн газраас гурван жилийн дотор монгол морины геномын дарааллыг бий болгож лабораторид шинжлээд, цаашид төрийн их баяр наадамд зөвхөн монгол морь уралдуулдаг байхаар хуулийн зохицуулалт оруулж ирж байгаа. 200 мянган адуунаас дээж авч монгол адууны дундаж өндрийг тогтооно. Энэ ажлыг ойрын хугацаанд хийж амжихгүй. Тиймээс 2024 оны Улсын их баяр наадмаас өмнө хийж хэрэгжүүлнэ" гэлээ.

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.