Оросын хөрөнгөтнүүд эх орноо орхиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын хөрөнгөтнүүд эх орноо орхиж байна

Russia's millionaires are leaving in their droves - CNN

/2022.06.15/: Москвагаас Украин руу довтолж, барууны орнууд хориг арга хэмжээ авсны дараа Оросын саятнууд Оросыг бөөнөөрөө орхиж байна.

Баян чинээлэг үйлчлүүлэгчдийг гадаадад нүүхэд нь тусалдаг Henley & Partners компанийн тайланд дурдсанаар энэ жил 2019 онтой харьцуулахад бараг гурав дахин их баян чинээлэг хүмүүс эх орноо орхин гарах төлөвтэй байна.

Тус тайланд мэдээлэл оруулсан "New World Wealth" аналитик компанийн судалгааны албаны дарга Эндрю Амоилс "Орос саятнууд цус алдаж байна" гэж мэдэгдэв.

Тэрээр CNN Business-т өгсөн ярилцлагадаа “Баялгийн шилжилт хөдөлгөөний тоо нь эдийн засгийн эрүүл мэндийн маш чухал хэмжүүр юм.

"Энэ нь улс орны хувьд муу зүйлсийн шинж тэмдэг байж болно, хэрэв түүхэн дэх аливаа томоохон улс орны сүйрлийг харвал тухайн үед ихэвчлэн чинээлэг хүмүүс тухайн улсаас нүүдэллэсэн байдаг" гэж нэмж хэлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа уг мэдээллийг үгүйсгэж, Оросын хөрөнгө чинээтэй иргэд өөр улсыг зорих хандлага байхгүй гэж мэдэгдэв.

Ковид-19 олон улсын аялал жуулчлалыг хааж, улс орнууд хилээ хаасны улмаас 2020, 2021 онд Оросын баян, хүчирхэг хүмүүсийн бусад улсыг зорих тохиолдол огцом буурсан байдаг.

Гэвч тахал өвчний өмнөх арван жилд ажиглагдсан чинээлэг хүмүүсийн улс орноо орхин гарах хандлага дахин сэргэж, хоёрдугаар сард Орос Украин руу түрэмгийлсний дараа бүр ч хурдацтай явагдаж байна. ОХУ-ын эдийн засаг энэ онд ойролцоогоор 8.5 хувиар хумигдах төлөвтэй байна гэж Олон улсын валютын сан мэдээлэв.

Барууны орнууд Москвагийн эсрэг удаа дараа хориг арга хэмжээ авч, Оросын зарим банкийг дэлхийн төлбөрийн сүлжээ болох SWIFT-ээс хөөж, тус улсын олон улсын нөөцийн тал орчим хувийг царцаах зэрэг арга хэмжээ авчээ. Барууны олон компани, тэр дундаа тансаг зэрэглэлийн жижиглэнгийн худалдаачид тус улсад бизнес эрхлэхээ больсоор байна.

Манай боловсролын систем бусад улсаас урвуу тогтолцоотой байна
Манай боловсролын систем бусад улсаас урвуу тогтолцоотой байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.