Г.Амгаланбаатар: Наадмын нээлт стадионд болох нь ХУДЛАА боллоо, ард түмэн минь их юм ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амгаланбаатар: Наадмын нээлт стадионд болох нь ХУДЛАА боллоо, ард түмэн минь их юм ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ

/2022.06.13/ Цар тахлын улмаас монголчууд хоёр жил Үндэсний их баяр наадмаа тэмдэглээгүй өнжсөн билээ. Тиймээс энэ жил Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газар төлөвлөж байгаа юм.

Энэ жилийн тухайд Үндэсний их баяр наадмыг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хариуцахаар болж, Ерөнхий найруулагчаар Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллахаар болсон. Гэвч МУГЖ Г.Амгаланбаатар өнөөдөр өөрийн цахим хуудаснаа, "Төр засгаас 100, 101 жилийн ой гээд л сүржигнээд байх юм. Энэ жилийн төрийн наадмын нээлт стадионд болох нь худлаа боллоо шүү. Ард түмэн минь их юм хүлээгээд хэрэггүй шүү. Өнөөдөр зургаадугаар сарын 13-ны өдөр. Гэтэл одоо болтол төрөөс шийдэгдсэн мөнгөнөөс ганц ширхэг хадаасны мөнгө ч орж ирээгүй байна. Ид шидтэн л биш бол амжихаа байлаа" хэмээн нийтэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ "наадамд жил бүр 3 тэрбум төгрөг төсөвлөдөг ч энэ жил 2,3 тэрбум төгрөгөөр үйл ажиллагааг зохион байгуулна" хэмээн мэдээлж байсан юм.

“Гэгээн муза – 16” Олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо
“Гэгээн муза – 16” Олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.