Б.Баатархүү: Сэтгүүлчдийг битгий оруул гэсэн зүйл байхгүй, бичлэг устгасан асуудлыг шалгана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баатархүү: Сэтгүүлчдийг битгий оруул гэсэн зүйл байхгүй, бичлэг устгасан асуудлыг шалгана

/2022.06.10/ Өчигдөр Зайсангийн аманд сэтгүүлчийн бие халдсан асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

-Тухайн сэтгүүлч өчигдөр орой надтай холбогдсон. Энэ асуудалд ЦЕГ-аас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Сэтгүүлчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй гэж үзэн дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасаг дээр гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний дагуу сэтгүүлчээс тайлбар мэдээллийг авсан. Түүнчлэн хэвлэл мэдээллийнхнийг битгий оруул гэсэн зүйл байхгүй. Харин бичлэгийг нь устгасан гэсэн мэдээллийг шалгаж, тодруулна. Нөгөө талаар нийгмийн дэг журмыг зөрчихгүй байхыг шаардаж байгаа цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцээд хориглосон цэг рүү нэвтрэх гээд байх нь өөрөө маргаан дагуулсан. Гэхдээ үүн дээр цагдаагийн байгууллага болон хэвлэл мэдээллийнхэн ойлголцоод явах хэрэгтэй гэлээ.

“Amazing Archery” номын нээлт маргааш болно
“Amazing Archery” номын нээлт маргааш болно
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.