Д.Мөнх-Эрдэнэ: Т.Бадамжунай тэргүүтэй хүмүүстэй тууштай тэмцэнэ, та нарт дээрэлхүүлэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэ: Т.Бадамжунай тэргүүтэй хүмүүстэй тууштай тэмцэнэ, та нарт дээрэлхүүлэхгүй

Дугуй цагаан орчмын цементэн гэрүүдийг бууулгасантай холбогдуулан тус амралтын газрын эзэмшигч Энигма ХХК-тай эзэмшлийн маргаан үүсээд байгаа билээ.

Тэгвэл өчигдөр орой тухайн буулгасан гэрүүдийг хогийг цэвэрлэх явцад Энигма ХХК-ны ажилчид болон цагдаагийн алба хаагчдын хооронд маргаан үүсэж нэр бүхий ажилчдыг баривчилсан хэрэг гарсан.

Иргэдийн амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхээр зарим нийтийн өмчийн байршлыг чөлөөлөн, тохижилт хийх ажилд гарсан зөрчилдөөний талаар мэдээлэл хийж байна.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу очиж экскаваторыг холдуулж, овоорсон хог хаягдлыг цэвэрлэх ажил хийсэн. Зайсангийн амны 435 га талбайн 10 хүрэхгүй буюу 38,2 га талбайг ашигладаг. Газар эзэмшигчээс зөвшөөрсөн хүрээнд газрын аль нэг ашигтай талбайг ашиглахыг хэлдэг. Тэнд орон сууц, барилга барьж болохгүй. Зөвхөн 5 жилийн хугацаанд гэмт хэрэг зөрчлийн 150 дуудлага тэр бүс дээр ирж байсан. Тэнд хүмүүс архиддаг, бага насны хүүхдүүд цуглуулж буруу зөрүү зүйл хийдэг. Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн дагуу албадан буулгах ажиллагаа явсан. Зайсангийн амны ганц орц гарцыг хаасан зөрчлийг арилгасан. Энигма ХХК удаа дараа хууль дүрэм зөрчиж байгаа. Энэ мэт хууль зөрчдөг газрын мафийн нөхөдтэй тэмцэнэ. Тэднийг өөхшүүлдэг улс төрчидтэй ч бас тэмцэнэ. Нийслэлийн зүгээс иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавина. Нийслэлийн газрыг зарж баяжсан Т.Бадамжунай тэргүүтэй хүмүүстэй нийслэлийн удирдлагууд тууштай тэмцэнэ. Тэднийг өмгөөлдөг улс төрчдөд хот бол дахиж та нарт дээрэлхүүлэхгүй гэдгийг хэлмээр байна. Өчигдөр болсон үйл ажиллагаа бол бүгд хуулийн хүрээнд явагдсан. Цаашид энэ мэт даварсан үйлдлийг таслан зогсооно гэдгийг хэлье гэлээ.

Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц байгуулна
Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.