Мона Лиза-гийн хөрөг рүү бялуу шидсэн этгээдийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мона Лиза-гийн хөрөг рүү бялуу шидсэн этгээдийг баривчилжээ

Man arrested after smearing Mona Lisa with cake at Louvre ABBO News | ABBO  News

/2022.05.31/: Уран бүтээлчдийг "дэлхий"-д анхаарал хандуулдаггүй хэмээн Мона Лизагийн зурганд бялуу түрхсэн 36 настай эрэгтэйг баривчилж, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлжээ.

Энэхүү зураг руу дайрсан халдлага нь анхных биш бөгөөд Леонардо да Винчигийн бүтээл нь сум нэвтэрдэггүй шилэн хамгаалалтын ачаар ямар ч гэмтэл авч байгаагүй аж.

Твиттер хуудсанд Луки гэх нэгэн хэрэглэгч музейн ажилтан шилэн дээрх бохирыг арчиж байгаа дүрс бичлэгийг нийтэлсэн бол өөр нэг бичлэг дээр цагаан хувцастай эрэгтэйг хамгаалалтын албаныхан дагуулан авч явж байгааг харуулсан байна.

Бичлэгийг хийсэн Луки гэгч нь “Хөгшин эмэгтэй шиг хувцасласан эр тэргэнцрээс үсрэн бууж, Мона Лизагийн сум нэвтэрдэггүй шилийг хагалах гэж оролдов. Хамгаалалтын ажилтнуудыг ирэхээс өмнө шилэн дээр бялуу түрхэж, хаа сайгүй сарнай шидэж байлаа" хэмээн жиргэсэн байна.

Бичлэг дээрх хүн францаар "Уран бүтээлчид бол дэлхийг сүйтгэгчид. Тэднийг эсэргүүцэж байгаагаа олонд харуулах гэж би ийм үйлдэл хийсэн" хэмээжээ.

Парисын прокурорын газраас соёлын бүтээлийг сүйтгэх гэсэн энэхүү оролдлогыг шалгаж эхэлсэн байна.

1956 оны 12-р сард Боливийн нэгэн эр зураг руу чулуу шидэж, зүүн тохойг нь гэмтээснээс хойш Мона Лиза зургийг хамгаалалтын шилэн хоргонд хийсэн байна. 2005 оноос эхлэн температур болон чийгшлийг хянадаг хамгаалалтын хоргонд байрлуулсан байна.

Луврын музей бол дэлхийн хамгийн том музей бөгөөд Ковид-19 тахлын өмнө жил бүр 10 сая орчим зочдыг урлагийн ертөнцөөр аялуулдаг байна.

Эх сурвалж: Theguardian

ПОДКАСТ: “Америкийг өөрчилсөн түүхэн хэргүүд“ номын зохиолч
ПОДКАСТ: “Америкийг өөрчилсөн түүхэн хэргүүд“ номын зохиолч
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.