МҮОХ Монголын спортын корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОХ Монголын спортын корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулав

May be an image of 3 people, people standing and indoor

/2022.05.26/: Монголын үндэсний олимпын хороо, Монголын спортын корпорацитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо.

Хамтын ажиллагааны гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын спортын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд Монголын спортын корпорацийн зүгээс МҮОХ болон гишүүн спорт холбоодод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.

Энэ үеэр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “МҮОХ-ны гол цөм болсон спорт холбоодод маань санхүүгийн асуудлаа шийдэх, төсөл хөтөлбөр бичих, олон улсын байгууллагатайгаа харилцах гэх мэт олон зүйл дээр дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байдаг. Харин Монголын спортын корпораци шинэлэг байдлаар ажиллаж, спортын холбоод, клубүүдийг дэмжиж буйд талархлаа илэрхийлье. МҮОХ Монголын спортын корпорацитай олон зүйл дээр хамтран ажиллах болно” гэв.

May be an image of 3 people, people standing and indoor

Харин Монголын спортын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр “Манайх спортын менежментийн компани. Спортын холбоодод туслах, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Спортын салбарт тулгамдаад байгаа хүний нөөц, менежментийн асуудлыг өөрсдийн хэмжээнд шийдэх зорилгоор энэ үйлчилгээг эхлүүлсэн. 2021 оны арванхоёрдугаар сараас үйл ажиллагаагаа идэвхжүүлж, спортын холбоод дээр түшиглэсэн төслүүд хэрэгжүүлснээр тодорхой үр дүнгүүд гарсан.

Одоо бид 16 спортын холбоотой хамтран ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаагаа улам тэлэх хэтийн зорилготой. Өнөөдөр бид МҮОХ-ны дэмжлэгийг хүлээж, хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна” гэсэн юм.

Эх сурвалж: МҮОХ

ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.