/2022.5.18/ Дэлхийд нэр хүндтэй компьютер, цахилгаан бараа үйлдвэрлэгч Acer компани шинэ бүтээгдэхүүн танилцуулах next@acer хаврын арга хэмжээгээ 2022 оны тавдугаар сарын 18-нд уламжлал ёсоор зохион явууллаа.
Тус нээлтийн арга хэмжээ нь компанийн вэб сайт, YouTube сувгаар дэлхий даяар цацагдсан бөгөөд Улаанбаатарын цагаар 21:00 цагаас эхэлж, тус компанийн ерөнхий захирал Жейсон Чен арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрээр
“Хүрээлэн буй байгаль орчин, дэлхий ертөнцөө хайрлан хамгаалах нь хүн төрөлхтөн бидэнд өнөө цагт тулгараад буй хамгийн том сорилт болоод байна. Энэ сорилтыг даван туулахад үлэмж хэмжээний хүчин чармайлт, багагүй зардал, цаг хугацаа шаардах хэдий ч бид бүгдээрээ дор бүрдээ өөр өөрсдийнхөө үйлдлээ нэмэрлэж, хамтдаа зүтгэж чадвал дэлхий ертөнцөд маань тулгараад буй энэ том асуудлыг шийдэхэд том нөлөө үзүүлж чадна.
Тиймдээ ч бид өнгөрсөн жилийн next@acer арга хэмжээнийхээ үеэр тогтвортой хөгжлийг дэмжих зорилго бүхий Earthion платформоо та бүхэнд танилцуулж байсан. Энэ нэг жилийн хугацаанд бид хамтдаа ой мод, далай тэнгист учирсан хуванцар хог хаягдлаас үүдэлтэй бохирдлыг бууруулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна.
Учир нь бид үйлдвэрлэлдээ байгаль дээр болон далай тэнгист хаягдсан хуванцар материлыг дахин боловсруулах замаар ашиглаж, түүгээр ч зогсохгүй бүтээгдэхүүний сав баглаа боодлоо ч дахин ашиглах боломжтой байдлаар зохион бүтээсэндээ баяртай байна” гэсэн мэдэгдлийг Тайюань хот дахь Acer цэцэрлэгт хүрээлэнгээс илгээснээр арга хэмжээг эхлүүлэв.
Энэ жилийн next@acer арга хэмжээний үеэр танилцуулагдсан шинэ бүтээгдэхүүнүүдийг та бүхэнд танилцуулъя.
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ VERO: Илүү загварлаг, илүү удаан
ажиллах баттерей
Өнгөрсөн жил шинээр танилцуулж байсан байгаль орчинд ээлтэй Vero цувралын бүтээгдэхүүнүүд Aspire Vero шинэ загварын зөөврийн компьютерээр эгнээгээ тэлэв. Шинэ загварын Aspire Vero-ийн онцлог давуу талуудаас дурдвал:
- Бүтээгдэхүүний их биеийг хийхэд орсон материалын 30 хувь, товчлууруудын 50 хувьд нь хог хаягдлаас дахин боловсруулсан хуванцар ашигласан,
- 14 инчийн дэлгэцийн ирмэг нь мэдэгдэхүйц багасч, илүү загварлаг төрхтэй болов,
- VeroSense™ эрчим хүч хэмнэх ухаалаг аппликэйшний тусламжтайгаар хэрэглэгч Eco+, Eco, Balanced, Performance горимуудаас өөрийн хэрэглээндээ тохируулан сонголт хийх боломжтой болж, батарейны ажиллах хугацаа нэмэгдэв,
- Шинэ зөөврийн компьютерүүд нь Windows 11 үйлдлийн систем болон Intel 11-р үеийн процессоруудаар тоноглогдсон
- Байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх компанийн зорилтод төгс нийцсэн, дахин боловсруулсан цаас ашиглан хийсэн хайрцаг, баглаа боодлыг хэрэглэгч өөрийн төрөл бүрийн хэрэгцээндээ зориулан дахин ашиглаж болохуйц байдлаар бүтээгджээ.
VERITON VERO AIO: Таны царайг таньж, нүдийг чинь
хайрлана
Intel корпорацийн хамгийн сүүлд гаргасан, 12-р үеийн Intel® Core™ i9 процессор, NVIDIA® GeForce® MX550 график процессорыг өөртөө агуулсан Veriton Vero All-In-One компьютер нь хамгийн сүүлийн үеийн олон дэвшилтэт технологиудыг нэгэн биед цогцлоосон гайхалтай шийдэл болж чаджээ.
Veriton Vero AIO компьютерийн бусдаас ялгарах онцлогууд:
- 24 инчийн FHD (1920 X 1080), мэдрэгч бүхий дэлгэц,
- Хэрэглэгчийн нүдийг хортой цэнхэр туяанаас хамгаалах Acer BlueLightShield™ технологи,
- 5 MP нягтралтай, эргэдэг, эвхэгддэг камер нь дэлгэцийн дээд хэсэгт байрлаж, хэрэглэгч компьютертээ нэвтрэхдээ царай таних Windows Hello технологи ашиглах боломж бүрдүүлсэн,
- M.2 холболт бүхий хос SSD дискний оролт нь 2 терабайт хүртэлх багтаамжтай хатуу диск суурилуулах боломжтойн дээр 64 GB хүртэлх багтаамжтай хос DDR4 SO-DIMM RAM оролт суурилагдсан,
- Мөн хуванцар хог хаягдал дахин боловсруулсан материалаар хийгдсэн их бие болон товчлуурт гар, хулганатай хийгдсэнээрээ жинхэнэ байгальд ээлтэй бүтээгдэхүүн болж чаджээ.
2.8K OLED ДЭЛГЭЦ БҮХИЙ SWIFT3 ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР:
Интернэт орчинд та бусдаас 3 ДАХИН ХУРДТАЙ
Өндөр хүчин чадал болон эрчим хүчний хэмнэлтийн бодит биелэл болсон Intel EVO технологид суурилсан, 12-р үеийн Intel® Core™ процессор, 2.8К нягтрал бүхий OLED дэлгэцээр тоноглогдсон Acer Swift 3 зөөврийн компьютер нь энэ жилийн next@acer арга хэмжээний онцлох нэг шигтгээ яах аргагүй байж чадлаа.
- 90Hz / ≤0.2ms refresh хурдтай, 2880 X 1800 нягтрал бүхий, 16:10 харьцаатай OLED дэлгэц нь видео, зурган контент засварлагч, бүтээгч хэн бүхэнд болон киноны хорхойтнуудад давтагдашгүй шинэ мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй
- Хүний нүдэнд таагүй нөлөө үзүүлдэг дэлгэцийн хөх гэрлийг хязгаарлан, тав тухтай, өнгөлөг мэдрэмж бэлэглэх Swift 3 компьютерийн дэлгэц нь TÜV RHEINLAND Eyesafe® сертификатын шалгуурыг бүрэн хангасан,
- Intel® Evo™ Platform болон 12-р үеийн Intel® Core™ H-Series процессор нь өмнөх үеийн мөн ижил процессороос үйлдлийн гүйцэтгэх хурдаараа 1,6 дахин сайжирч, интернэт орчинд ажиллах хурд нь 3 дахин нэмэгдсэн байна
- Wi-Fi 6E, Thunderbolt™ 4, HDMI 2.1, USB4 зэрэг холболтуудыг өөртөө нэгтгэсэн
SpatialLabs™ Stereoscopic 3D ДҮРСЛЭЛТ ДЭЛГЭЦҮҮД:
НҮДНИЙ ШИЛ АШИГЛАХ ШААРДЛАГАГҮЙ
Acer SpatialLabs View технологийн онцлох давуу тал нь ямар нэгэн VR(Virtual Reality) шил болон 3D нүдний шил ашиглалгүйгээр, компьютерийн дэлгэцээрээ дамжуулан 3 хэмжээст дүрслэлийг мэдрэх боломж олгодогт оршино. Энэхүү дэвшилтэт технологид суурилан бүтээгдсэн 3 төхөөрөмж өнөөдөр танилцуулагдсан нь:
- Acer SpatialLabs™ View Display
- Acer SpatialLabs™ View Pro Display
- ConceptD 7 SpatialLabs Edition 3D зөөврийн компьютерууд байлаа.
Эдгээр дэлгэцүүдийг ашиглан хэрэглэгчид энгийн 2 хэмжээст зураглал бүхий зураг, видео контентыг ямар нэгэн нэмэлт төхөөрөмж ашиглалгүйгээр 3 хэмжээст болгон хувиргах боломжтой.
Мөн 3D уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг 3 хэмжээст орчинд байгаагаар мэдрэх, компьютер тоглоомын хорхойтнууд бүрэн утгаараа тоглоомын орчин, дүрслэлийг дотор нь орсон мэт харж, нүдээ хужирлах боломж бүрдүүлж өгчээ.
Энэхүү дэлгэцүүдийн технологийн онцлог давуу талуудаас дурдвал:
- 3DS, GCO, glb, IGES, OBJ, DAE, GCODE, STP, FBX, gITF, IGS, STPE зэрэг 3 хэмжээст графикийн форматуудыг бүгдийг дэмждэг,
- Datasmith, Sketchfab сангуудтай холбогдон ажилладаг,
- Autodesk Maya, Blender программууд дээр хийж буй 3 хэмжээст бүтээлүүдээ SpatialLabsтөхөөрөмжөөр бодит мэт дүрслэлээр харах
- AAA ангиллын 50 гаруй өндөр дүрслэл бүхий тоглоомуудыг SpatialLabs TrueGame платформд нэвтрэн орж 3 хэмжээст орчинд тоглох зэрэг боломжтойгоос гадна хамгийн супер боломж нь 3D бүтээлээ эргүүлж, тойруулж харахын тулд ердөө толгойгоо хөдөлгөх хийхэд л хангалттай.
PREDATOR HELIOS 300 SPATIALLABS™ EDITION: Тоглоомын хорхойтнуудад урьд өмнө огт үзэж мэдэрч байгаагүй цоо шинэ мэдрэмжийг бэлэглэнэ
Өнөөдөр танилцуулагдсан ээлжит нэгэн бүтээгдэхүүн бол компьютер тоглоомын “мангас” Predator цувралын шинэ гишүүн, PREDATOR HELIOS 300 SPATIALLABS™ EDITION компьютер байв.
Уг бүтээгдэхүүн нь тоглоомын гэх ангиллын компьютерууд дундаас анх удаа stereoscopic 3D дэлгэцтэй бүтээгдсэнээрээ онцлог юм. Нүдний шил ашиглахгүйгээр 3 хэмжээст тоглоомын ертөнцөд аялах боломжийг бүрдүүлж өгсөн Acer компани тоглоомын хорхойтон та бүхэнд урьд өмнө огт үзэж мэдэрч байгаагүй цоо шинэ мэдрэмжийг энэхүү лаптоп бэлэглэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.
- 15,6 инч дэлгэц нь 2 хэмжээстэй дүрслэлийг 4К нягтралаар үзүүлэх чадалтай, 3 хэмжээст дүрслэлийг 2К нягтралаар 60Hz давтамжтайгаар харуулна,
- Дэлгэцийн дээр байрлах 2 стерео камер нь хэрэглэгчийн нүдний хөдөлгөөнийг байнга ажиглаж, түүнд тохируулан тоглоомын дүрслэлийн өнцөгийг өөрчилдөг,
- Хамгийн сүүлийн үеийн GeForce RTX™ 3080 график процессор, 12-р үеийн Intel® Core™ i9 процессороор хүч нэмэгдүүлсэн,
- WINDOWS 11 HOME үйлдлийн систем, 32GB хүртэлх RAM, 2TB SSD хүртэл өргөтгөх боломжтой,
- Acer компанийн 20 жилийн хамтрагч NVIDIA компанийн хөгжүүлсэн Max-Q технологи нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар тоглоомын дүрслэлийг ямар нэгэн саадгүйгээр 2 хэмжээс болон 3 хэмжээст орчинд хөрвүүлэх чадвартай
- AeroBlade™ 3D Fan, автомат CoolBoost™ хөргүүрийн системүүд болон процессорууддаа шингэн металл дулаан дамжуулагч гель ашигласан гэх мэт онцлог давуу талуудыг агуулжээ.
- Мэдээж хэрэг тоглоомын компьютерийг DTS – Dolby Theater Systems дуугаралтгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдгийг Acer компани бодолцсон гэдгийг дурдахад таатай байна.
Acer компанийн гүйцэтгэх захирал Жейсон Чен энэ жилийн хаврын арга хэмжээний хаалт болгон хэлсэн үгэндээ “Acer компанийн гол зорилго бол хүн төрөлхтөн болон технологийн ертөнцийг холбох замыг ойртуулах, үүний зэрэгцээ тогтвортой хөгжлийн үзэл санааг орхигдуулахгүй байх явдал бөгөөд, бид хийж буй үйлдэл бүхнээрээ хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөөлөл үзүүлэхийг үлгэрлэж, уриалж байх болно” хэмээжээ.