/2022.05.18/ АН-ын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй намын гишүүд энэ сарын 11-ний өдөр “Монголоо Беларусь болгохгүй” жагсаалыг зохион байгуулсан билээ.
Энэ үеэр “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин тэргүүтэй ОХУ-ны улсыг дэмжигч иргэд Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан. Х.Бээжин уг асуудлын дараа хэвлэлийн бага хурал хийж, “Д.Сосорбарамыг дахин жагсаал хийвэл ташуурдана” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл түүний эл үйлдэл хүчирхийллийн шинжтэй байсан учир цагдаагийн байгууллагаас сануулга өгч, шалгалтын үйл явцад саад учруулбал, хуулийн хариуцлага хүлээлгэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлжээ.