Хятад улс дуунаас 8 дахин хурдан зорчигч тээврийн онгоц бүтээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс дуунаас 8 дахин хурдан зорчигч тээврийн онгоц бүтээнэ

Examining China's hypersonic transport plans - BBC News

/2022.05.12/: Сүүлийн үед зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар 2035 он гэхэд Хятад улс дэлхийн аль ч өнцөг булан руу зорчигчдыг 1-2 цагийн дотор тээвэрлэн хүргэх чадалтай дуунаас хурдан онгоц үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Ерөнхийдөө, Хятад улс хиймэл оюун ухааны технологийг олон улсын тавцан дахь өрсөлдөөний гол хэрэгсэл гэж үзэж байгаа нь илэрхий болж байгаа ба хөгжингүй орнууд энэ технологийг эрчимтэй хөгжүүлснээр улс үндэстний хувьд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, үндэсний ауюлгүй байдлаа сахин хамгаалахад чухал стратегийн ач холбогдолтой салбар гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.

Мөн үүний зэрэгцээ Хятад улс сүүлийн үед гадаадын шинэ технологи импортлон ашиглахаас аль болох зайлсхийж, өөрсдийн дэвшилтэт орчин үеийн технологийг гадны оролцоогүйгээр хурдтай хөгжүүлж байгаагийн нэг нь яах аргагүй хиймэл оюун ухааны салбар болжээ.

Хэдийгээр Хятад улс өөрөө хиймэл оюун ухааныг батлан хамгаалахын технологид өргөнөөр ашиглаж байгаа ч тус улсын албаны хүмүүс AI цэрэг дайны чиглэлээр хөгжүүлэх нь дайн тулаан гарах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж мэдэгдсэн нь сонирхол татсан асуудал юм. Тэдний үзэж байгаагаар AI нь хэрхэн программчлагдсанаасаа хамаараад, энгийн иргэдийн хохирол, болон бусад дагавар нөхцөл байдлуудыг шийдвэр гаргахдаа тооцож үзэхгүй байх эрсдэлтэй гэжээ.

БНХАУ нь одоогийн байдлаар олон нийтийн хяналт, тандалтын чиглэлээр хиймэл оюун ухааныг хамгийн эрчимтэй хөгжүүлж, мөн экспортолж байгаа бөгөөд автомат жолоодлоготой байлдааны техникийн технологийг ч экспортолж эхлээд байна. Тус улс энэ эрчээрээ үндэсний батлан хамгаалахын бүх л салбартаа хиймэл оюун ухааны технологи нэвтрүүлэх нь дамжиггүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Г.Ёндон: Оюу толгой ордын  тогтоогдсон нөөцийг бүрэн  ашиглах нь чухал
Г.Ёндон: Оюу толгой ордын тогтоогдсон нөөцийг бүрэн ашиглах нь чухал
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.