/2022.05.12/: Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё, Ерөнхий сайд Санна Марин нар пүрэв гарагт улс орноо НАТО-д элсэх ёстой гэсэн санааг албан ёсоор дэмжсэн нь ойрын өдрүүдэд гишүүнчлэлийн өргөдлөө өгөх эхлэлийг тавьсан түүхэн алхам боллоо.
Саяхныг хүртэл Финландын удирдагчид НАТО-д элсэх нь шаардлагагүй гэж үзэж байсан ч хоёрдугаар сарын 24-нд Орос Украйнд цөмрөн орсноос хойш эвсэлд нэгдэж, харилцан батлан хамгаалах заалтаас ашиг хүртэх шинэ нээлттэй байдлын дохио болсон юм.
Хоёр удирдагч хамтарсан мэдэгдэлдээ “Финлянд улс НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ цаг алдалгүй гаргах ёстой” гэж мэдэгджээ. "Энэ шийдвэрийг гаргахад шаардлагатай ажлууд ойрын хэдэн өдрийн дотор яаралтай явагдана гэж бид найдаж байна" гэжээ.
Марины Социал Демократ нам бямба гарагт байр сууриа зарлах төлөвтэй байгаа бөгөөд хэрэв дэмжвэл Финланд ирэх долоо хоногт НАТО-д элсэх хүсэлт гаргаж магадгүй юм.
Финлянд улс Дэлхийн 2-р дайнаас хойшхи ихэнх хугацааг зүүн болон барууны хооронд улс төрийн тэнцвэрт байдлыг тогтоохыг оролдсон боловч Украин дахь Москвагийн дайн тус улсын геополитикийн сэтгэлгээг үндсээр нь өөрчлөхөд хүргэжээ.
Оросууд Украин руу довтолсон нь Шведэд ч мөн ийм бодол төрүүлэхэд хүргэсэн бөгөөд удирдагчид нь ойрын өдрүүдэд НАТО-д элсэхээр төлөвлөж байж магадгүй ажээ.
Эх сурвалж: politico