Биткойны үнэ оргил үеэсээ 50 хувиар буурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Биткойны үнэ оргил үеэсээ 50 хувиар буурчээ

Bitcoin token UK, US and euro bank notes.

/2022.05.09/: Coinbase криптовалютын биржийн мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд биткойны үнэ 34,000 ам.доллараас доош унаснаар өнөөдрийн байдлаар 33600 доллартай тэнцэж байна.

Дэлхийн хамгийн том криптовалют зах зээлийн үнэлгээгээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард оргилдоо хүрснээсээ хойш 50 хувиар унасан байна.

Сүүлийн өдрүүдэд дэлхий даяарх хөрөнгийн зах зээл мөн уналтад орсноор дижитал хөрөнгийн үнэ буурахад нөлөөлжээ.

Даваа гарагт Азийн зарим зах зээл дахин уналтад орж, Японы Nikkei индекс 2 орчим хувиар буурсан байна.

Биткойн нь нийт 650 тэрбум долларын үнэ бүхий криптовалютын зах зээлийн гуравны нэг орчмыг эзэлдэг.

Дэлхийн хоёр дахь том криптовалют болох Ethereum-ийн үнэ мөн сүүлийн долоо хоногт 10 гаруй хувиар буурсан байна.

Арилжааг олон жилийн турш хувь хөрөнгө оруулагчид давамгайлж байсан ч сүүлийн үед зах зээлд томоохон банкууд болод эрсдэлээс хамгаалах сан, мөнгөний менежер гэх мэт мэргэжлийн хөрөнгө оруулагч орж байгаа нь ажиглагдаж эхэлсэн байна.

Уламжлалт хөрөнгө оруулагчид дижитал хөрөнгийн арилжаа хийх болсноор криптовалютууд дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөнийг улам дагасаар байна.

coinbase nft: Coinbase unveils NFT marketplace in limited beta - The  Economic Times

Криптовалют худалдаж авдаг олон байгууллагын хөрөнгө оруулагчид үүнийг технологийн хувьцаатай адил эрсдэлтэй хөрөнгө гэж үздэг.

Зах зээлийн тодорхойгүй байдлын үед уламжлалт хөрөнгө оруулагчид эрсдэлтэй гэж үзсэн хөрөнгөө зарж, мөнгөө илүү найдвартай хөрөнгө оруулалт руу шилжүүлдэг.

Өнгөрсөн долоо хоногт АНУ, Их Британи, Австрали зэрэг дэлхийн төв банкууд үнийн өсөлттэй тэмцэхээр бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн юм.

АНУ-ын Холбооны нөөцийн банк үндсэн зээлийн хүүгээ хагас хувиар өсгөсөн нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хамгийн том хүүгийн өсгөлт байлаа.

Инфляци болон зээлийн өндөр өртөг нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлж магадгүй байдал нь зарим хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна.

Украйны дайны дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна.

Үүний зэрэгцээ, өнгөрсөн онд биткойныг Эль Сальвадор, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс гэсэн хоёр улсад хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгов.

Сальвадор улс хэрэглэгчдэд ам.доллартай зэрэгцэн бүх гүйлгээнд криптовалютыг ашиглах боломжийг олгоно гэж мэдэгдсэн тул Олон улсын валютын сан шийдвэрээ буцаахыг уриалсан юм.

Эх сурвалж: ВВС

“Татварын ерөнхий газрын даргыг АТГ-т шалгуулна“
“Татварын ерөнхий газрын даргыг АТГ-т шалгуулна“
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.