/2022.05.09/ “NoWAR” иргэдийн хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах бүх нийтийн жагсаалын талаар мэдээлэл хийж байна.
“NoWAR” иргэдийн хөдөлгөөнөөс:
-Нэг сарын өмнө залуучууд долоо хоногийн турш өөрсдөө хэмнэ гэдэг жагсаал зохион байгуулсан. Гэтэл ямар ч үр дүн гарсангүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг яаж ажлаа хийдэг вэ гэдгийг харлаа. Одоо хангалттай. Одоо ажлаа өгөөд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэдэг шаардлагыг тавьж залуучууд дуу хоолойгоо хүргэх гэж байна. Бид энх тайвныг хүсэж байна.
Тиймээс өнөөдөр 13:00 цагаас талбай дээр огцор гэдэг шаардлага хүргүүлж, тайван жагсаал зохион байгуулна. Үр хүүхэд, ач зээгээ боддог хүн бүр ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар залуучуудад дандаа худлаа ярьдаг. 7 хоног жагссан залуучуудын жагсаалын хоёр дахь өдөр 67 залууг баривчилсан. Ингэхдээ хүний эрхийн маш ноцтой зөрчил гаргасанд иргэд бухимдахад хариуцлага тооцно гэж байсан. Гэтэл одоо болтол ямар хүнд хариуцлага тооцоогүй.
Түүнчлэн 25 хувиар хэмнэх гэж байсан төсвөө 40 хувиар нэмж оруулж ирсэн. Худалч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ангижрахын тулд хүчээ нэгтгээрэй Монголчуудаа гэв.