Өчигдрөөс орон даяар эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ авч эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдрөөс орон даяар эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ авч эхэллээ

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Тэгвэл өчигдрөөс эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрүүл мэндийн байгууллагуудыг түшиглэн 6 насны багцаар улс орон даяар эхэллээ. Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг 510м2 талбайд 18 өрөөг шинээр засварлан, бүрэн тохижуулж, үйл ажиллагааны нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны газрын дарга нар, НЭМГ-ын орлогч дарга болон Амгалан амаржих газрын удирдлага, эмч, ажилчид, БЗД-ийн 16 хорооны “Насан-Урт” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон оролцлоо. Өнөөдрийн үзлэгээр БЗД-ийн 16 дугаар хорооны 34 /18-30 насны-22, 31-45 насны-3, 46-60 насны-9, 61-ээс дээш насны-9 / иргэнд эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог амжилттай хийлээ.

Эх сурвалж: ЭМЯ

Өнөөдөр цэлмэг, 24 хэмийн дулаан байна
Өнөөдөр цэлмэг, 24 хэмийн дулаан байна
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.