/2022.04.13/ Нью-Йоркийн метронд зэвсэгт этгээд 33 удаа гал нээж 23 хүн шархдуулсан гэж албаныхан мэдэгдэв.
Тэдний мэдээлснээр, 10 хүн буудуулсан бол 13 хүн тэсрэх бөмбөгний утаанд хордсон болон бусад үймээн самуунаас болж бэртэж гэмтсэн байна.
Нью-Йоркийн цагдаагийн комиссар Кичант Сьюэлл хэвлэлийн бага хурал дээр "Бид үнэхээр азтай байна. Зэвсэгт этгээд гурван эмэгтэй, долоон эрэгтэй буудсан боловч тэдний аль нь ч амь насанд хүрэхээр шархдаагүй" хэмээн мэдээлжээ.
Уг хэрэгтэй холбоотой байж болзошгүй сэжигтэн 62 настай Фрэнк Р Жэймс гэгчийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа аж. Тэрээр U-Haul компанийн ачааны машин хөлсөлсөн бөгөөд хэргийн газраас түүний түлхүүр олдсон байна. Нью-Йоркийн цагдаагийн комиссар Кичант Сьюэлл сэжигтнийг хар арьстай, ойролцоогоор 5 фут, 5 инч өндөр, хүнд биетэй, ногоон өнгийн хантааз, саарал юүдэнтэй цамц өмссөн байсан гэж тодорхойлсон байна.
Эрх баригчид сэжигтний талаар мэдээлэл өгсөн хүнд 50 мянган долларын шагнал амлаад байна.
Эх сурвалж: CNN