2022 онд автомашин үйлдвэрлэлд цахиур хагалах топ 5 гарааны бизнес
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2022 онд автомашин үйлдвэрлэлд цахиур хагалах топ 5 гарааны бизнес

Automotive-2022-Startups-Heat-Map-StartUs-Insights-noresize

/2022.03.29/: Жил бүр автомашин үйлдвэрлэлийн салбарыг түйвээж мэдэх шинэ шинэ гарааны компаниуд үйл ажиллагаа эхлүүлж байдаг.

Энэ салбарт шинийг санаачилж буй нийт 2373 компани байгаагаас хиймэл оюун ухаан болон их өгөгдөл ашиглан мэдээлэл боловсруулдаг StartUs Insights Discovery Platform бидэнд топ 5 гарааны бизнесийг танилцуулж байна.

Эдгээр компаниудыг газарзүйн байршил, үүсгэн байгуулагдсан он, ашиглаж буй технологийн ач холбогдол, санхүүжилт зэрэг хэд хэдэн шалгуураар нь эрэмбэлэн сонгосон болно.

Minus Zero компани, автомат жолоодлоготой цахилгаан автомашин

India's First Self Driving Car | Minus Zero #selfdrivingcar - YouTube

Үүсгэн байгуулагдсан он: 2020

Байршил: Бенгалуру, Энэтхэг улс

Технологи: Автомат жолоодлого

Minus Zero компани нь 5-р түвшиний автомат жолоодлоготой цахилгаан автомашин хөгжүүлж буй Энэтхэгийн компани юм. Тус компани нь автомашиндаа өндөр үнэтэй мэдрэгчүүд ашиглахын оронд аль болох байгалийн өгөгдөл ашиглан, тооцоолол хийх edge computing технологи ашигладгаараа онцлогтой юм. Тэдний автомат жолоодлого нь хатуу хучилттай замаас гадна бартаат замд ч ажиллахаар зохион бүтээгджээ. Дүрст өгөгдөл боловсруулах чадалтай edge тооцооллын төхөөрөмжүүд ашигласнаар машинууд нь эргэн тойрны обьектуудыг мэдэрч эрэмбэлэхдээ өндөр нарийвчлал ашиглах боломжтой болсон байна.

Minus Zero компанийн хөгжүүлж буй дээрх технологийн ачаар хэрэглэгчид нь байгаль орчинд ээлтэй, эрсдэлгүй, ая тухтай хөдөлгөөнд оролцох бололцоотой болсон ба цахилгаан хөдөлгүүр ашигласнаар агаарын чанарт нөлөөлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байгаа билээ. 5-р түвшиний автомат жолоодлогын ачаар автомашин жолоодох үйл явц нь хүний оролцоог бүрэн халах учир осол аваарийг бууруулж, аюулгүй байдлын баталгааг нэмэгдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.

SafePoint GPS компани ба автомашины аюулгүй байдал

Boost Sales & CSI with New SafePoint™ Dealer Inventory & Customer Retention  Platform

Үүсгэн байгуулагдсан он: 2019

Байршил: Сайпресс, Техас муж, АНУ

Технологи: Автомашины хулгайд алдах эрсдэлийг бууруулах, байршил тогтоох

АНУ-ын SafePoint GPS компани нь орчин үеийн автомашинуудад зориулсан хулгайн эсрэг дэвшилтэт шийдэл боловсруулдаг. Тус компанийн хөгжүүлсэн гар утасны ухааалаг аппликэйшний тусламжтайгаар хэрэглэгчид GPS ашиглан автомашиныхаа тухайн үеийн байршлыг тогтоож болдогоос гадна автомашины батарейн цэнэг, хурд, жолоочийн зөвшөөрөлгүй хөдөлгөөн, шатахуун багасах зэрэг чухал мэдээллүүдийг авах боломжтой. Хэрэглэгчид 24 цагийн турш автомашиныхаа аюулгүй байдлыг хангахаас гадна хулгайд алдсан тохиолдолд хялбархан хайж олох нөхцөлийг тус компани бүрдүүлж өгчээ.

GPS систем, орчны интернэтийн холболтын тусламжтайгаар автомашины байршилыг нарийн тогтоож, жолоочийн оролцоогүйгээр аливаа хөдөлгөөн хийгдэх явцад түргэн шуурхай мэдээлж, автомашины ашиглалтын чухал мэдээллүүдээр хангаснаараа хэрэглэгчдийн хувьд автомашины даатгалын зардлыг бууруулах ач холбогдолтой.

sun2wheel компани: цахилгаан автомашин цэнэглэх станцууд

SUN2WHEEL, the autonomous solar garage for electric vehicles - WoodMe

Үүсгэн байгуулагдсан он: 2020

Байршил: Обэрнау, Герман улс

Технологи: Цахилгаан автомашин цэнэглэх систем

Германы гарааны бизнес sun2wheel нь цахилгаан машин цэнэглэх болон эрчим хүчний нөөцлүүрийн ухаалаг шийдлийг айл өрх, албан байгууллага, жижиг дунд бизнесүүдэд зориулан хөгжүүлдэг. Тус компани нь нарны энергийг эрчим хүч болгон хувиргах, нөөцлөх, нэг болон хоёр чиглэлт цэнэглэлтийн систем, төвийн эрчим хүчнээс хамааралгүй байхаар ачааллаа тохируулах зэрэг дэвшилтэт шийдлүүдийг ашиглаж байна. Мөн sun2wheel нь цэнэглэгч станцын засвар үйлчилгээгээ бүрэн хариуцдаг. Үүний үр дүнд хэрэглэгчид автомашин цэнэглэхдээ төвийн эрчим хүч хэрэглэхээ больж, улмаар автомашины цахилгааны зардал буурах юм. Мөн цахилгаан шугам сүлжээнээс хамааралгүй, модуляр технологийн шийдэл нь цахилгаан автомашины хөдөлгөөний алслалыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд, үйлчилгээний газруудад автомашин цэнэглэлтийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах боломжоор хангаж байна.

OTTOSEC-ийн санал болгож буй автомашины цахим аюулгүй байдлын үйлчилгээ

Automotive startup Upstream raises $62M Series C to scale cloud-based  security | TechCrunch

Үүсгэн байгуулагдсан он: 2020

Байршил: Цихрон Яаков, Израйль улс

Технологи: Автомашины цахим аюулгүй байдал

OTTOSEC нь автомашин үйлдвэрлэлийн салбарт цахим аюулгүй байдлын шийдэл нийлүүлдэг Израйль улсын гарааны бизнес бөгөөд үйлдвэрлэлийн дараах эд ангийн суурилуулалт болон OEM эд анги үйлдвэрлэж нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Тус компанийн нийлүүлдэг зардал багатай, бие даасан үйл ажиллагаатай төхөөрөмж нь CANBUS технологид суурилсан firewall сүлжээний хамгаалалт үүсгэж, автомашины удирдлагын компьютерт ирж буй цахим халдлагыг таньж, хохирлоос хамгаалдаг онцлогтой. Машин бүрийн хамгаалалт нь сүлжээний аюулгүй байдлын төвтэй холбоотой ажилласнаар интернэт сүлжээ, хиймэл дагуулын технологи ашигладаг автомашинууд удирдлагын системээ гадны халдлагаас ангид байлгах бололцоо бүрддэг. Энэ нь автомашины хулгайг багасгах, гадны нөлөөгөөр автомашины эд ангиудад тохиргооны өөрчлөлт хийгдэхээс сэргийлэх давуу талтай. Автомашинд зориулсан OEM эд анги үйлдвэрлэхээс гадна OTTOSEC нь ECU буюу машины төв компьютер, энтертайнмэнт систем, дохиолол, ухаалаг терминал үйлдвэрлэдэг компани юм.

eveho компани: автомашины цахим худалдаа

Radical change: How ecommerce affects the automotive industry | Delivered |  Global

Үүсгэн байгуулагдсан он: 2020

Байршил: Бордо, Франц улс

Технологи: Автомашины цахим худалдааны удирдлага, хэрэглэгчидтэй харилцах систем

Францын eveho компани нь автомашин худалдааны удирдлагын цахим платформ хөгжүүлэгч юм. Тус платформ нь автомашины арилжааны бүх үйл явцыг хянах, агуулахын нөөцийг удирдах, цахим худалдааны вэбсайтуудаа удирдах, сурталчилгаа үүсгэх зэрэг боломжуудыг агуулжээ. Үүний ачаар автомашины худалдаачидын үйл ажиллагаа шинэ түвшинд гарч, хэрэглэгчдийн үйлчилгээгээ сайжруулах боломжтой болж байгаа юм. Мөн eveho компанийн платформ нь худалдан авсан автомашины хүргэлтийн явцыг ч цахимаар хянах үйлдэл нэвтрүүлж байгаа нь COVID19 цартахлын үед хэрэглэгчийн аюулгүй байдал, тав тухыг бодолцсон үйлдэл болж, хэрэглэгч нэг бүрийн онцлогт тохирсон харилцаа үүсгэхэд тус дөхөм болж байна. Тус платформ нэгтгэсэн хэрэглэгчтэй харилцах маш олон тооны хэрэгслүүд нь бизнес эрхлэгчдэд харилцагчдаас ирсэн дуудлагуудыг хянах, автоматаар хариулах, бичиж үлдээх боломж олгож байгаагаас гадна бизнес эрхлэгчдийн цагийн хуваарь, агуулахын нөөцтэй уялдуулан уулзалт товлох зэрэг шинэ дэвшилүүдийг санал болгож байгаа ажээ.

Эх сурвалж: startus-insights.com

Роман Абрамович энхийн хэлэлцээний үеэр хордлогод орсон байж магадгүй
Роман Абрамович энхийн хэлэлцээний үеэр хордлогод орсон байж магадгүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.