Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

May be an image of 1 person, standing and indoor

/2022.03.28/: МҮОХ-ны VIII чуулган Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна. Дөнгөж сая МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж өндөрлөлөө.

Ерөнхийлөгчид гурван хүн нэрээ дэвшүүлсэн ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн. Ингэснээр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөв.

Санал хураалтад 180 төлөөлөгч оролцох ёстойгоос 165 нь саналаа өгч, ирц 91.6 хувьтай байв.

Дүн гарахад 151 хүн Б.Баттүшигт, 12 хүн Э.Мөнх-Очирт санал өгч, хоёр санал хүчингүй болсон байна. Ингэснээр Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Одоо Тэргүүн дэд болон Дэд ерөнхийлөгчийн санал хураалт үргэлжлэн явагдана. Тус хоёр албан тушаалд есөн хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна.

Эх сурвалж: МҮОХ

Лифтэнд дээрэм хийсэн 4 хүүхдийг баривчилжээ
Лифтэнд дээрэм хийсэн 4 хүүхдийг баривчилжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.