/2022.03.28/: Их Британийн Засгийн газрын хуулийн дээд зөвлөх Украинд Оросын түрэмгийллийн асуудлаар зөвлөгөө өгөх дайны гэмт хэргийн хуульчийг томилжээ.
Ерөнхий прокурор Суэлла Бравеман Сэр Ховард Моррисон QC нь Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктовад бие даасан зөвлөхөөр ажиллах болно гэж мэдэгдэв.
Сэр Ховард 12 гаруй жил хуучин Югославын олон улсын эрүүгийн шүүх болон Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д шүүгчээр ажиллаж, Сербийн дайны гэмт хэрэгтэн Радован Каражич зэрэг хүмүүсийн хэргийг хянаж байжээ.
Тэрээр энэ сарын эхээр Браверман Венедиктоватай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Путины дэглэмийн Украинд үйлдсэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргийн нотлох баримтуудыг цуглуулахад дэмжлэг үзүүлэхээ амлажээ.
Тэрээр пүрэв гарагт Парламентын Доод танхимд Путины дэглэмийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр яллах талаар "Яллах бүх боломж, баримт ширээн дээр байна" гэж хэлсэн ч Их Британийн сонгосон арга бол ОУЦХ-аар дамжуулан буруутай хүмүүст хариуцлага тооцох явдал гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: ВВС