FC Barcelona клубийн цэнгэлдэх Spotify компаниар овоглох боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FC Barcelona клубийн цэнгэлдэх Spotify компаниар овоглох боллоо

/2022.03.18/: Испанийн хөлбөмбөгийн Барселона клуб дуу хөгжимийн стрийминг үйлчилгээний Spotify компанитай ивээн тэтгэлгийн гэрээ байгуулснаар дэлхийн хамгийн алдартай цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг болох Камп Ноу цэнгэлдэхийг Spotify Camp Nou гэж нэрийдэхээр болов.

Мөн тус компанийн нэр 2022/23 оны улирлаас эхлэн дөрвөн жилийн турш Барселона клубийн эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгийн багийн өмсгөл дээр байрших юм.

Талуудын тохиролцоог энэ оны дөрөвдүгээр сарын 3-нд хуралдах Барселона клубийн Онц бүрэн эрхэт гишүүдийн хурлаар эцэслэн батлах учиртай бөгөөд клубийн хувьд их хэмжээний өр зээлийн улмаас өнгөрсөн жил өөрийн харъяа медиа продакшны хэлтэсээ зарах гэж байсан тул хуралдаанаар нэг их санал зөрөлдөөн гаралгүй тохиролцоог эцэслэх нь дамжиггүй болов уу.

Ивээн тэтгэлгийн гэрээний нийт дүн нь 310 сая ам.доллар ба Барселона клубийн албан ёсны “бүртгэлтэй” гишүүдийн тоо одоогийнхоос илүү их байсан бол үүнээс ч илүү дүнгээр тохироо хийх боломж байсныг Испанийн SPORT сонин мэдээлжээ. Бүртгэлтэй дэмжигчид гэдэг нь өөрсдийн нэр, цахим шуудан, болон бусад хувийн мэдээллээ клубт өгсөн дэмжигчид бөгөөд нийт 350 сая дэмжигчдийнх нь ердөө нэг хувь нь л багтаа бүртгүүлж, мэдээллээ хуваалцсан байдаг ажээ.

Barca agree HUGE Spotify deal and will rename Nou Camp and get transfer  boost - New York Folk

Spotify компанийн Freemium бизнес хариуцсан захирал Алекс Норстром Spotify Camp Nou цэнгэлдэхэд хийсэн мэдэгдэлдээ энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хөлбөмбөгийг хөгжимтэй хослуулах замаар уран бүтээлчдийн бүтээл туурвилын хамрах хүрээг нэмэгдүүлж, хөлбөмбөгийн тоглогчид болон уран бүтээлчдэд дэлхийн тавцанд гарах боломж олгоно гэжээ.

Мөн тэрээр “Spotify компани Барса-тай хамтран, зөвхөн цэнгэлдэх хүрээлэнтэй холбоотой шинэ тохиргоонууд үйлчилгээндээ нэмж, уран бүтээлчдийг сурталчлах, тэдэнд танигдах боломж олгоход анхаарна. Тухайлбал, динамик цахим дэлгэцүүдийг байрлуулах, Barca Global TV үйлчилгээний үзэгчдийн байгаа байршилд нь тохируулан уран бүтээлчид санал болгох төлөвлөгөөтэй байна. Европт телевиз үзэгчид аль нэг уран бүтээлчийн тухай мессеж авч байхад, Энэтхэгт байгаа Barca TV-ийн үзэгчид дотоодын уран бүтээлчидтэйгээ холбоотой өөр өөр мэдээлэл, контентууд хүлээн авах болно” гэсэн байна. Энэ нь тус компани таны хөлбөмбөг үзэж байгаа байршлаас хамааран, өөр өөр мессеж, контент санал болгодог ухаалаг цахим дэлгэцэд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг юм.

Энэ удаад хамтын ажиллагааныхаа талаар цухасхан дурдаж байгаа нь л энэ бөгөөд 2022 оны дундуур бас бус гайхалтай бэлэгнүүд барих болно хэмээн Норстром амалжээ.

Эх сурвалж: https://www.theverge.com

Монгол Улсын анхны эмэгтэй генерал цолтон тодорлоо
Монгол Улсын анхны эмэгтэй генерал цолтон тодорлоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.