Туул голын урсацыг нэмэгдүүлэх зорилгоор минж нутагшуулж эхэлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туул голын урсацыг нэмэгдүүлэх зорилгоор минж нутагшуулж эхэлжээ

May be an image of outdoors and text

/2021.08.05/: Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр болсон Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар анх 2012 оноос эхлэн Евразийн минжийг өсгөн Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулах ажил үргэлжилж байна.

Байгальд нутагшуулсан минжийг агнахыг завдах тохиолдлууд гарч болзошгүй тул минж нутагшуулсан байршилтай ойр амьдардаг нутгийн малчид болон аялал зугаалгаар явж буй иргэд минж харсан болон бусад мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 11 323780 дугаарын утсаар холбогдон мэдээлэл солилцож хамтран ажиллахыг хүсье.

Минж нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт болох “Нэн ховор амьтны” жагсаалтад багтсан бөгөөд хууль бусаар агнасан, барьсан, худалдахыг завдсан тохиолдолд Эрүүгийн хуулиар 10 000 нэгжээс 40 000 нэгжтэй тэнцэх буюу 10 саяас 40 сая төгрөгийн мөнгөн торгууль эсхүл 2 жилээс 8 жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.

Эх сурвалж: БОАЖЯ

ТОКИО 2020: 10:0 Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдана
ТОКИО 2020: 10:0 Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдана
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.