“Electronic Arts” компани хөлбөмбөг, хоккей зэрэг тоглоомуудаас Оросыг хасчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Electronic Arts” компани хөлбөмбөг, хоккей зэрэг тоглоомуудаас Оросыг хасчээ

/2022.03.06/: Украйн улс руу хийж буй халдлагатай нь холбогдуулан, цахим тоглоомын “акул” болох EA компани өөрийн видео тоглоомын франчайзуудаасаа Оросын багуудыг хасч байгаагаа мэдэгдлээ.

Ингэснээр NHL 22 хокейн тоглоом болон FIFA франчайзын гурван ч тоглоомноос Оросын багууд хасагдах юм.

Оросын спортын баг, тамирчдыг олон улсын тэмцээн, арга хэмжээнд оролцуулахгүй байх, АНУ-ын компаниуд бараа бүтээгдхүүнээ Орост худалдаалахгүй байх хоригт Apple Inc., Nike Inc. нар нэгдээд байсан бол ийнхүү EA компани ч нэмэгдэж байна. Мөн олон нийтийн сүлжээний платформууд ч Оросын мэдээ, энтертайнментийн сувгуудыг хаагаад байгаа юм.

Калифорни мужийн Рэдвүүд хотод төвтэй тус компани өөрийн Твиттер хуудсандаа “EA Sports Украины ард түмэнтэй санаа нэгтэйгээ байгаагаа илэрхийлхийн сацуу тус улс руу халдан довтолсон дайныг эцэс болгож, энх тайвныг тогтооын төлөө хөлбөмбөгийн ертөнц даяар дуу хоолойгоо илэрхийлэх хүсэлтэй байна” гэж Лхагва гарагт нийтэлжээ.

EA Removing Russia From FIFA And NHL Games

Украины Ерөнхий сайдын орлогч Михаило Федоров Microsoft Corp. болон Sony Corp. нарт Твиттерээр хандаж, Оросын зах зээлээс гарахыг уриалсны дараа EA ийм мэдэгдэл гаргасан байна.

Тус жиргээнд хавсаргасан мэдэгдэлдээ тэрээр цахим спорт, цахим тоглоомын компаниуд түр хугацаанд ОХУ болон Беларусийн хэрэглэгчдийг түгжиж, тус улсуудын багуудыг цахим спортын тэмцээн уралдаанд оролцуулахгүй байхыг хүссэн бөгөөд дээрх улсуудад цахим спортын тэмцээн уралдаан зохиохгүй байхыг ч мөн уриалсан байна. Ингэснээр Орос, Беларусийн иргэд энэхүү гутамшигт цэргийн түрэмгийллийг зогсооход дуу хоолойгоо илэрхийлэх сэдэл төрөх нь дамжиггүй гэж үзэж байгаагаа мөн Федоров мэдэгджээ.

EA Sports removes Russia and Belarus from FIFA and NHL gaming titles -  SportsPro

Федоров мөн Riot Games, Ubisoft Entertainment SA, Gameloft SE, Wargaming компаниудад хандаж, ОХУ дахь оффисоо хаах боломжтой эсэхийг хүссэн бөгөөд Assassin’s Creed тоглоомын хөгжүүлэгч, хамгийн том тоглоомын компаниудын нэг Ubisoft компани өнгөрсөн долоо хоногт Украин дахь ажилчиддаа санхүүгийн болон орон сууцны дэмжлэг үзүүлж байгаагаа зарласан юм.

Дээрх үйл явдлуудтай хамааралгүйгээр тусдаа гарсан өөр нэг шийдвэр нь цахим спортын тэмцээн уралдаан зохион байгуулагч ESL компани гуравдугаар сарын 9-нөөс хойш Оросын засгийн газартай холбоотой ямар нэгэн баг, компани, байгууллагатай хамтран ажиллахгүй гэсэн шийдвэр байв. ESL-ийн энэхүү хоригт Virtus.pro болон Gambit багууд лавтайяа багтаж байна. Гэхдээ ESL-ийн мэдэгдэлд цахим спортын уралдаан тэмцээнд хувь хүн ямар нэг улс орон буюу тухайн орны багийг төлөөлөлгүйгээр бие даан оролцохыг хориглоогүй гэжээ.

ESL bans organisations with ties to Russian government from Pro League -  Opera News

Энэ долоо хоногийн Даваа гарагт Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос Оросын хөлбөмбөгийн багуудыг бүх тэмцээн уралдаанд, ялангуяа Дэлхийн аваргын тэмцээнд оруулахыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа зарласан. Мөн АНУ-ын Үндэсний Хокейн Лиг (NHL) ч Оросын компаниудтай хийсэн хамтын ажиллагаагаа зогсоож, Орос хэл дээрх вэбсайтаа түр хугацаанд ажиллуулахгүй болгосон шийдвэрийг Даваа гарагт гаргасан билээ.

Бусад томоохон компаниуд ч Оросын зах зээл дэх үйлчилгээгээ зогсоож байгаагийн нэг жишээ нь Apple Inc. компани дээр нэмэгдээд Google өөрийн Maps үйлчилгээн дээрээ Украины нутаг дэвсгэр дэх замын хөдөлгөөний нөхцөл байдлыг харуулахаа зогсоосон нь тус улсын энгийн иргэдийг халдлагаас хамгаалах зорилготой ажээ. Twitter Inc. компани Орос хэл дээрх сурталчилгаа, Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хаягуудын линк бүхий мэдээлэл нийтлэхийг мөн зогсоосон бол Мета Platform Inc. компани Фэйсбүүк орчинд дайны тухай худал мэдээлэл түгэхээс сэргийлж, хязгаарлах буюу устгах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм.

Эх сурвалж: bloomberg

Зеленский Донбассын ард түмэнд эрхийнхээ төлөө тэмцэхийг уриалав
Зеленский Донбассын ард түмэнд эрхийнхээ төлөө тэмцэхийг уриалав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.