ТОКИО 2020: Манай улсын гурван тамирчин чөлөөт бөхийн дэвжээнээ зодоглоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Манай улсын гурван тамирчин чөлөөт бөхийн дэвжээнээ зодоглоно

2021.08.05

10:00. Эмэгтэйчүүдийн 57кг жингийн барилдаанд Япон улсын бөх Рисако Кавайд 7:0 оноогоор ялагдсан манай тамирчин Б.Хонгорзул дагах барилдаан хийхээр болсон. Өнөөдрийн барилдаанд Гвиней улсын тамирчин Камара Фатумататай барилдана.

10:30. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жингийн барилдаан эхэлнэ. Энэ төрөлд манай тамирчин Б.Болортуяа зодоглоно. Тэрээр 24 настай, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилттай.Эхний шатанд Номхон далайн орнуудын хошой аварга Гуамын Ркаела Мари Рамос Акинотой 6 дахь барилдаанд гарна.

Тэдний хэн ялсан нь шөвгийн наймд Пан Америкийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Эквадорын Луиза Элизабет Валверде Мелендрес болон дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Европын аваргын мөнгө, хүрэл медальт, гурав дахь олимпдоо орж буй Грекийн Мариа Преволараки нарын ялсантай 11:40 цагаас барилдана.

10:30. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн +125 кг жингийн барилдаан эхэлнэ. Энэ төрөлд манай тамирчин М.Лхагвагэрэл зодоглоно. Тэрээр 23 настай бөгөөд 2019 онд зохион байгуулагдсан чөлөөт бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилттай. Эхний шатанд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Беларусийн Зианис Храмианкутай барилдана.

Тэдний хэн ялсан нь шөвгийн наймд 2020 оны Европын аваргад тавдугаар байр эзэлсэн Германы Геннадиж Кудинович болон 2020 оны Азийн аварга Казахстаны Юсүп Батирмурзаев нарын ялсантай 11:47 цагаас барилдана.

МАН-ын бага хурал болно
МАН-ын бага хурал болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.