Зеленський: Атомын станцын 15 нэгж дэлбэрвэл Украин, Европ “ДУУСНА“, СЭРЦГЭЭ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зеленський: Атомын станцын 15 нэгж дэлбэрвэл Украин, Европ “ДУУСНА“, СЭРЦГЭЭ!

/2022.3.4/ Украины Ерөнхийлөгч Зеленський өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ. Тэрээр:

-Европ "сэрэх" хэрэгтэй байна. Европын хамгийн том атомын цахилгаан станц яг одоо галд шатаж байна. Яг одоо Оросын танкууд цөмийн нэгжүүд рүү гал нээж байна. Энэ бол эмзэг цэг бөгөөд тэд яг энэ хэсэгт галлах даалгавар авсан, яг үүнд бэлтгэгдсэн. Чернобылийн атомын станцын талаар мэдэх энэ дэлхийн хүн бүрт хандан хэлж байна, Чернобылийн атомын станц дэлбэрэхэд олон зуун мянган хүн энэ дэлбэрэлтэд өртөж, дэлхийн хэмжээний асуудал болсон. Оросууд яг одоо үүнийг дахин дэлбэлэхийг хүсэж байна. Ер нь хэдийнээ хийгээд эхэлсэн, гэхдээ өмнөхөөсөө 6 дахин их хүчтэй.

Европчууд аа, сэрцгээгээч! Өөрсдийн улс орны улстөрчид, шийдвэр гаргагчидтай ярьж, хэлээч.

Оросын цэргүүд Украины Энергодар хотод байрлах Запоризку атомын станцын зургаан нэгж рүү гал нээж байна. Зургаа шүү! Чернобыльд дэлбэрэлт болоход ердөө нэг л нэгжид дэлбэрэлт болсныг санаарай.

Бид улс орнуудын удирдагчид, хамтрагчидтайгаа холбоо тогтоосон. Жо Байден, Борис Жонсон, Щольц гэх зэрэг олон орны удирдагчид энэ үйл ажиллагааны эсрэг зогсож, дэлхий дахинд анхааруулж байна. Энэ дэлхий дээр Оросоос өөр атомын нэгжүүд рүү гал нээх нэг ч улс байхгүй. Анх удаа манай улсын түүхэнд, хүн төрөлхтний түүхэнд атомын станц руу онилсон террорист ажиллагаа болж байна.

Өнөөдрийг хүртэл Орос дэлхий дахиныг цөмийн зэвсгээр айлгаж ирсэн. Гэтэл одоо зөвхөн айлгах биш бодитоор үйлдэж байна.

Хэзээ атомын станцын гал дуусах, тэнд дэлбэрэлт болох эсэхийг бид хэлж мэдэхгүй байна. Манай хүмүүс юутай ч галыг зогсоохоор ажиллаж байна. Украин атомын 15 нэгжтэй. Хэрвээ эдгээр нь дэлбэрвэл Украин дуусна, Европ дуусна. Тиймээс Оросын цэргүүдийн ажиллагааг Европ л зогсоож чадна. Оросуудад атомын станцыг дэлбэлж, Европыг устгах боломж бүү олго!

Украинд яагаад ийм олон Африк, Энэтхэг оюутнууд байсан бэ
Украинд яагаад ийм олон Африк, Энэтхэг оюутнууд байсан бэ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.