Хот байгуулалтын чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот байгуулалтын чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана

‎2 хүн, зогсож буй хүмүүс болон ‎"‎welcome to sejong City, H.E. ZOLBOO Enkhtuvshın, Vice Minister of Construction and Urban Development, Mong 몽골 건설도시개발부 차관님의 세종시 방문을 환영합니다. 2022.2.24(목) 세종 특별자지시 세상을 이름제 س 지시 MONGOLIA‎" гэсэн бичвэр‎‎ гэх мэтийн зураг байж болно

/2022.03.04/: Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо тэргүүтэй албаны төлөөлөгч нар 2022.02.18-2022.02.26-ний өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийлээ.

Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, төвлөрөлийг сааруулах ажлын хүрээнд туршлага судлах, хамтран ажиллах, 5000 айлын “Солонго-1,2” орон сууцны хорооллын төслийн явцыг түргэтгэх яриа хэлэлцээрийг хийж, тохиролцоонд хүрэх зорилготой тус айлчлалын үеэр албаныхан нийт 12 ууулзалтыг хийсэн байна. Үүнд: БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн дэд сайд Юун Сэн Вон, Инчон хотын дарга Ан Юун Кюү, Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч Ли Вон Жэй, Захиргааны хотын барилгын үндэсний агентлагийн админисратор Мүүик Парк, Сэжон хотын дарга Ли Чон Хий, Солонгосын Экспорт-Импорт банкны Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн Үйл ажиллагааны газрын дарга Сон Сүн Хо нартай хоёр талын уулзалтуудыг хийжээ.

6 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс, костюм, дотор болон "Welcome to Sejong City, H.E. ZOLBOO Enkhtuvshin, The Vice Minister of Construction and Urban Development, Mongolia 몽골 건설도시개발부 차관님의 세종시 방문을 환영합니다. 2022.2.24(목) 2022. 세종특별자치시 세사를 세사들이롱게 세즈 P" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Мөн “Солонго-1,2” хорооллын төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниар шалгарсан “Самоо” түншлэл, Солонгосын орон сууцны санхүүжилтийн корпораци, Газар, орон сууцны корпораци, Инчоны хот байгуулалтын корпораци, Солонгосын хөгжлийн институтийн удирдлагуудтай хоёр талын уулзалтыг хийж, БНСУ-ын “Ёшин Инженеринг” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.

2 хүн, зогсож буй хүмүүс болон костюм гэх мэтийн зураг байж болно

“Солонго-1,2” орон сууцны хорооллын төслийн зөвлөх үйлчилгээний “Самоо” түншлэлтэй хийсэн уулзалтын үеэр талууд төслийн үнийн хэтрэлт, зураг төслийг түргэтгэж, барилгын ажлаа хурдан эхлүүлэх асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцээрийн үр дүнд талууд хоёр тал бус төслийн нэг баг болж, анх баталсан төсвөөсөө хэтрүүлэхгүйгээр ажиллах зохицуулалтуудыг хийхээр болсон байна.

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн дэд сайд Юун Сэн Вонтой уулзах үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Монгол Улс нисэх онгоцны шинэ буудлаа түшиглэн Хөшигийн хөндийд дагуул шинэ хот байгуулах болсноо танилцуулж, энэ чиглэлээр Солонгосын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, зөвлөх үйлчилгээ авах хүсэлтийг тавьжээ.

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн дэд сайд Юун Сэн Вон манай Улсад БНСУ-ын Инчон болон Сэжон хотыг байгуулсан, нүүлгэн зохион шилжүүлсэн туршлагаасаа хуваалцаж, энэхүү чиглэлийн “K-city network” хөтөлбөрийг санал болгож, тус хөтөлбөрт Монгол Улс материалаа ирүүлвэл дэмжих болно гэдгээ мэдэгдсэн байна. Мөн талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг амжилттай дуусгах чиглэлээр хамтран ажиллахаар тогтжээ. Харин Инчон хотын дарга Ан Юун Кюүтэй уулзсан уулзалтаар Инчон хотыг байгуулсан туршлагыг судлах, зөвлөх үйлчилгээ үзүүлж, мэргэжилтэн сургах, солилцох хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн байна.

6 хүн, зогсож буй хүмүүс болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо мөн засаг захиргааны төв болсон Сэжон хотыг хэрхэн байгуулсан талаарх туршлага, нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээг судлах зорилгоор тус хотын дарга Ли Чон Хийтэй уулзаж, санал солилцжээ. Мөн хотын ухаалаг удирдлагын систем болон хот байгуулалтын дэвшилттэй газар дээр нь танилцаж ажиллав. Сэжон хотын дарга Монгол улсад шинэ хот байгуулах хүрээнд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Ийнхүү хот байгуулах хүрээнд хийсэн Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо тэргүүтэй албаныхны айлчлал Хөшигийн хөндийн хот байгуулалтын ажилд ихээхэн ач холбогдолтой айлчлал болж өндөрлөлөө. Мөн айлчлалын талаарх мэдээллийг БНСУ-ын New daily, News prime, Newsis зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол, БНСУ-ын барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн ажлын айлчлал боллоо гэж онцлон мэдээлэв.

Эх сурвалж: БХБЯ

ХЭҮК-оос сургуулийн дотуур байр болон цэргийн ангид шалгалт хийжээ
ХЭҮК-оос сургуулийн дотуур байр болон цэргийн ангид шалгалт хийжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.