Б.Ган-Очир: АН-ын дарга асан С.Эрдэнийн зарласан их хурал бол хууль бус
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ган-Очир: АН-ын дарга асан С.Эрдэнийн зарласан их хурал бол хууль бус

/2022.03.01/ Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир:

Өчигдөр АН-ын дарга асан С.Эрдэнэ АН-ын их хурлыг зарласан. Гэхдээ энэ хурал бол хууль бус. Мөн дүрмийн бус гэдэг нь Улсын дээд шүүхээр тогтоогдсон.

АН-ын зүгээс энэ сарын 3-ны өдөр Үндэсний бодлогын хорооны хурлыг зарласан байгаа. Бид Үндэсний бодлогын хороогоор дараа дараагийн асуудлаа шийдэх гээд явж байхад хажуугаар нь дахиад давхар материал өгөх зорилготойгоор их хурал зарлаж байгаа нь харамсалтай байна. Энэ мэт хүмүүсийг залхааж, хоёр талд хуваагдсан, намынхаа нэр хүндийг унагаасан асуудлыг цэгцлэх ганц гарц нь Үндэсний бодлогын хорооны хурал юм.

АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Ш.Чинзориг:

-АН-ын үндсэн дүрмийн 5.12.2-т "Намын их хурлыг Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 50 хувиас доошгүй хувь зөвшөөрсөн тохиолдолд юм уу намын дарга зарлаж хуралдуулах эрхтэй" гэж заасан байдаг. АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийгөө одоог хүртэл намын дарга гэж үзээд иргэд, намын гишүүдэд буруу ойлголт өгөөд яваад байна. Гэтэл дээд шүүхээс энэ хүнийг намын дарга гэж үзэхгүй байгаа.

Мөн 14-өөс доошгүй хоногийн өмнө намын их хурлыг зарлах ёстой байдаг. Гэтэл С.Эрдэнэ гэдэг хүн өөрийн дураар их хурал зарлаж байгаа нь дүрмийн бус гэж үзэж байна.

Унгар улс үхлийн аюултай зэвсгийг нутаг дэвсгэрээрээ дамжин нэвтрүүлэхгүй
Унгар улс үхлийн аюултай зэвсгийг нутаг дэвсгэрээрээ дамжин нэвтрүүлэхгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.