Сайдад илгээсэн захидлын ердөө 12 хувийг сурагчид өөрсдөө бичжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайдад илгээсэн захидлын ердөө 12 хувийг сурагчид өөрсдөө бичжээ

May be an image of 1 person and text

/2022.03.01/: Ёс зүйн жилийн хүрээнд "Сайдад и-мэйл бичээрэй" 14 хоногийн аяныг 2022 оны хоёрдугаар сарын 01-ээс 02.14-ний өдрүүдэд зохион байгуулсан.

Эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд, оюутан сурагчдаас 1052 саналыг сайдад ирүүлсэн байна. Ирүүлсэн захидлын 577 нь ёс зүйн зөрчил, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой байлаа.

Захидлыг ангилбал

  • Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт
  • Боловсролын удирдах ажилтны ёс зүй, хүний нөөц, байгууллагатай холбоотой
  • Багш, ажилтан – сурагч, оюутан - эцэг эх, асран хамгаалагчдын хоорондын үл ойлголцол
  • Суралцах орчны аюулгүй байдал
  • Тусгай хэрэгцээт хүүхэд, тэдний асран хамгаалагчдад тулгарч буй бэрхшээл
  • Сурах бичиг сургалтын хөтөлбөр, агуулгатай холбоотой
  • Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага гэсэн дэд хэсгүүдэд багцлав.

Захидлын

  • 52 хувийг эцэг эх, асран хамгаалагч
  • 28 хувийг салбарын багш, ажилтан
  • 12 хувийг сурагч
  • 8 хувийг оюутнууд ирүүлсэн байна.

Сургуулийн орчинд сэтгэл зүйч ажиллуулсан үр дүн, аймгуудын ёс зүйн зөвлөлийн тайлан, сайдад и-мэйл бичээрэй аяны үр дүн зэрэгтэй уялдуулан ЁС ЗҮЙН ЖИЛИЙН төлөвлөгөөг боловсрууллаа.

Эх сурвалж: БШУЯ

Солонгос улс хориг арга хэмжээнд нэгдэн ОХУ-ыг SWIFT-д нэвтрэхийг хориглов
Солонгос улс хориг арга хэмжээнд нэгдэн ОХУ-ыг SWIFT-д нэвтрэхийг хориглов
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.