/2022.02.25/: Ерөнхийлөгч Байден ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэний дараа пүрэв гарагийн нээлтийн үеэр АНУ-ын хувьцаанууд огцом унасан байснаа өссөж эхэлжээ.
S&P 500 болон Nasdaq Composite бүх алдагдлаа нөхөж, өндөр түвшинд хүрэхийн тулд Dow өмнөх доод цэгээсээ буцаж, өдөртөө бага зэрэг дээшлэв.
Техникийн салбарынхан болон хэрэглэгчийн хувьцаанууд өсөлтийг тэргүүлж, Salesforce (CRM), Microsoft (MSFT), Intel (INTC), Disney (DIS) болон Home Depot (HD) зэрэг компаниуд Dow-ийн тэргүүлэгчдийн тоонд орсон байна.
- Dow индекс 0.3% буюу 92 орчим нэгжээр өссөн байна.
- S&P 500 индекс 1.5%-иар өссөн байна.
- Nasdaq 3.3%-иар өссөн байна.
Арилжааны өдрийн дараа хувьцааны ханш тогтох тусам түвшин бага зэрэг өөрчлөгдөж магадгүй юм.
Анхны өсөлтийн дараа газрын тос 100 ам.доллараас буурч байна
Пүрэв гарагийн үдээс хойш нефтийн үнийн өсөлт мэдэгдэхүйц буурч байна. Орос Украинд түрэмгийлсний дараа түүхий нефтийн үнэ сүүлийн долоон жилийн дээд цэгтээ хүрсэн юм.
Мөргөлдөөн нь дэлхийн 2 дахь том газрын тос олборлогч ОХУ-ын нийлүүлэлтийг тасалдуулах вий гэсэн болгоомжлолын улмаас дайралтын дараахан газрын тосны үнэ өссөн байна.
Гэвч дэлхийн жишиг болох Brent маркийн нефтийн үнэ ердөө 2.3%-иар өсч, баррель нь 99.08 ам.долларт хүрсэн. Энэ нь баррель нь 105.79 ам.долларт хүрсэн өмнөх өсөлтөөс бага үзүүлэлт юм.
АНУ-ын газрын тосны үнэ нэг баррель нь 92.81 ам.долларт хүрч, нэг өдрийн дотор ердөө 0.8%-иар өссөн байна. Нэгэн цагт АНУ-ын түүхий нефтийн үнэ 9.2%-иар өсч, баррель нь 100.54 ам.долларт хүрч байсан.
Нефтийн үнийн уралдаан өдрийн турш намжсан бөгөөд ерөнхийлөгч Жо Байдены Оросын эсрэг хориг арга хэмжээний талаар дэлгэрэнгүй хийсэн үеэр өндөрлөв. Хориг арга хэмжээнд Оросын банкууд, тэрбумтнууд болон өндөр технологийн импортод торгууль ногдуулах зэрэг багтаж байна. Гэсэн хэдий ч шийтгэл нь Оросын газрын тос, байгалийн хийн салбарт шууд чиглээгүй бөгөөд дэлхийн санхүүгийн байгууллагуудыг холбодог SWIFT төлбөрийн чухал сүлжээнээс Оросын банкуудыг таслахгүй гэнэ.
Зэвсэгт хүчний зардал нэмэгдэхийн хэрээр батлан хамгаалахын хувьцаанууд өсөж байна
Хоёрдугаар сарын 24ний өдрийн Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх батлан хамгаалах чиглэлийн компаниудын ханш өсөж байгаа нь Оросууд Украин руу довтолсоноор царгийн технологийн үйлдвэрлэл нэмэгдэнэ гэсэн таамагтай холбоотой юм.
iShares US Aerospace & Defence (ITA), SPDR S&P Aerospace & Defence (XAR) болон Invesco Aerospace & Defence (PPA) ETF зэрэг батлан хамгаалах салбарын хэд хэдэн хөрөнгийн биржид хөрөнгө оруулагчид бооцоо тавьсанаар 2%-иас 4% хүртэл өссөн байна. Учир нь томоохон улс орнууд цэргийн зардлаа нэмэгдүүлэх магадлалтай юм.
"Геополитикийн мөргөлдөөн, хурцадмал байдал нь цаашлаад АНУ-ын арми болон НАТО-гийн холбоотнуудад сөнөөгч онгоц, дэвшилтэт пуужин нийлүүлдэг Lockheed Martin (LMT) болон Raytheon (RTX) зэрэг батлан хамгаалах салбарын хувьцааны үнэд эерэгээр нөлөөлнө" гэж Investing.com-ийн ахлах шинжээч Жесси Коэн дурджээ.
Yandex, Оросын Google компаний хувьцаа 50 гаруй хувиар уналаа.
Москвагийн эсрэг АНУ болон Европын хориг арга хэмжээ Оросын бизнес, хувьцаа, эдийн засагт хэр их хохирол учруулж болохыг хармаар байна уу? ОХУ-ын Google гэж нэрлэдэг хайлтын систем болох Yandex-ийг харахад л болно.
Орос Украин руу түрэмгийлсний дараа Yandex (YNDX) компанийн хувьцааны ханш хагасаас илүү хувиар буюу 53%-иар буурчээ. Yandex одоо 2022 он гарсаар зах зээлийн үнэлгээнийхээ бараг дөрөвний гурвыг алдсан байна.
Хөрөнгө оруулагчид Оросын эсрэг тавьсан эдийн засгийн шийтгэл нь тэндхийн томоохон бизнес эрхлэгчдийг хохироох вий гэж болгоомжилж байгаа нь тодорхой.
Саяхан Америкийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын компаниудын хувьцааг АНУ таслан зогсоосонтой адил Yandex болон АНУ-д арилжаа хийдэг Оросын бусад томоохон компаниуд удахгүй NYSE эсвэл Nasdaq-аас гарч магадгүй гэж хөрөнгө оруулагчид сандарч байна.
ОХУ-ын хувьцааг эзэмшдэг АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй хоёр хөрөнгийн биржид пүрэв гаригт мөн уналт ажиглагдав. VanEck Russia (RSX) болон iShares MSCI Russia (ERUS) ETF-үүд хоёулаа 20 орчим хувиар буурсан байна. Yandex бол хоёр сангийн шилдэг холдинг юм.
Эх сурвалж: CNN