/2022.2.24/ Өнөөдөр Москвагийн цагаар 06.00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг би гаргалаа" хэмээн орос орон даяар мэдээлсэн юм.
ФЭЙСБҮҮК: Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах мэдээллийг постолжээ. Тэрээр:
Дайн эхэлсэн. Дайн эхэлсэн тэр хугацаанаас манай Гадаад харилцааны яам, түүний бүтэн систем бүхэлдээ Оросын эсрэг хориг арга хэмжээг яаравчлуулах, Украинд зэвсэг, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг бусад улс орнуудад уриалан ажиллаж байна.
Эрхэм Украинчууд аа, хамгийн гол нь та бүхэн бүү сандар. Хэрвээ та гадаад улс оронд амьдарч байгаа бол амьдарч байгаа улс орнуудынхаа төр засаг, хүмүүст үнэн мэдээллийг хүргэ. Путин зөвхөн манай улс руу дайраагүй ээ. Тэр Украин хүн бүхэн рүү дайрсан. Гэвч бид үүнийг даван гарч чадна. Украин ялна" гэжээ.