Анхны механикжуулсан тэсэлгээний систем Австралийн далд уурхайд ажил гүйцэтгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анхны механикжуулсан тэсэлгээний систем Австралийн далд уурхайд ажил гүйцэтгэнэ

Orica and Epiroc unveil prototype system for first stages of underground  automation

/2022.02.24/: Orica болон Epiroc компаниудын хамтран хөгжүүлсэн анхны механикжуулсан тэсэлгээний системийг Австралийн далд уурхайд анхны ажлаа гүйцэтгэнэ

Дэлхийн хамгийн анхны механикжуулсан тэсэлгээний цэнэглэгч системийг 2022 оны 2-р хагаст Австралийн Newcrest Mining компанийн Cadia далд уурхайд анх удаа бүрэн хэмжээгээр ажиллуулна.

Уул уурхайн технологийн салбартаа тэргүүлэгч компаниуд болох Orica болон Epiroc компаниуд хамтран хөгжүүлсэн, хагас автомат тэсэлгээний цэнэглэгч систем Avatel нь тэсэлгээний явцад үүсч болзошгүй аюул эрсдэлээс ажилтнуудын эрүүл мэнд амь насыг хамгаалах, далд уурхайн хөгжүүлэлтийн бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Энэхүү системийг ашиглан, тусгай хамгаалалттай бүхээгт суугаа ганц оператор тэсэлгээний бүх цэнэгүүдийг зайнаас бэлтгэж, суурилуулах боломжтой болжээ. Мэдээжийн хэрэг аюулгүй байдлаас гадна Orica, Epiroc нарын тэргүүлэх технологийн ачаар тэсэлгээний хяналт болон үйл ажиллагааны найдвартай байдал бүрэн хангагдсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Automation - Avatel™

Тэсэлгээний үйл явцад бэлтгэхэд заавал утсан холболт, ажилтнуудын газар дээрх биет ажиллагаа шаарддаг уламжлалт технологийг халж буй Avatel-ийн гол цөм болсон WebGen 200 утасгүй холболтоор зайнаас хянах системийн ачаар уурхайн аюулгүй байдлын түвшин дээшилж, газар хөдлөлтийн бүс болон тэсэлгээ хийхэд төвөгтэй орчинд ч үйл ажиллагаа хэвийн явагдах боломж бүрдэж байна.

Orica компанийн технологи хариуцсан захирал Ангус Мельбурн “Newcrest компани бидэнд итгэж, Аvatel-ийг дэлхийд анх удаа далд уурхайд ажилуулах боломж олгож байгаад бид маш их баяртай байна. Тэд бидэнд дизайн болон хөгжүүлэлтийн чиглэлээр үнэтэй зөвөлгөө өгч тусалж ирсэнд ч мөн бид чин сэтгэлээсээ талархаж байгаа. Бид хамгийн анхны Avatel систем ажлаа эхлүүлж, далд уурхайн тэсэлгээний илүү аюулгүй байдал, бүтээмжийг шинэ эриний үүд хаалгыг нээх тэр мөчийг сэтгэл догдлон хүлээж байна” гэжээ.

Харин Newcrest Mining компанийн судалгаа инновацийн багийн менежер Тони Спраг “Цоо шинэ технологийг туршиж үзэхэд гардаг жижиг сажиг хүндрэл тохиолдохыг бид үгүйсгэхгүй. Гэхдээ систем амжилттай ажиллаж, манай уурхайн хонгилын тэсэлгээний цэнэглэлтийн ажлыг хүний оролцоо багатайгаар, Avatel-ийн тусгай операторын бүхээгнээс хийж чадвал маш том дэвшил гарах болно” гэсэн байна.

Avatel™ to debut at Newcrest's Cadia Mine in 2022

Avatel систем нь одоогоор Epiroc компанийн Швед улс дахь Кванторп далд уурхайд туршилтын журмаар ажиллаж байгаа бөгөөд удахгүй Финлянд улсын Agnico Eagle компанийн Киттила уурхайд хяналтын туршилтаа үргэлжлүүлж, тэсэлгээний ажилд оролцох юм.

Австрали улс энэхүү төхөөрөмжийг 2022 оны хоёрдугаар хагаст хүлээн авах хуваарьтай байгаа бол Канадын уурхайнуудад энэ оны эцсээр төхөөрөмж нэвтрүүлэх хуваарьтай байгаа ажээ.

Эх сурвалж: Canadianminingjournal

Л.Оюун-Эрдэнэ, Ф.Кишида нар баярын мэндчилгээ солилцов
Л.Оюун-Эрдэнэ, Ф.Кишида нар баярын мэндчилгээ солилцов
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.