Европын зоогийн газруудад 3D хэвлэгчээр бүтээсэн стейк идэх боломжтой болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын зоогийн газруудад 3D хэвлэгчээр бүтээсэн стейк идэх боломжтой болжээ

article cover

/2022.02.07/: З хэмжээст хэвлэгч буюу 3D принтерээр маш олон төрлийн эд зүйл хэвлэж болдог.

Тухайлбал, механик эд анги, жижиг сэлбэг, төрөл бүрийн дүрст тоглоом, бэлэг дурсгалын зүйл хэвлэж байсан бол сүүлийн үед бүтэн байшинг ч ийм төрлийн хэвлэгчээр бүтээдэг болсон тухай та лавтайяа сонссон байх. Тэгвэл энэ технологи ашиглан стейк хийдэг болоод байгааг та мэдсэн үү?

Өнгөрсөн сарын дундуур буюу нэгдүгээр сарын 16-нд Израйлийн гарааны бизнес болох Redefine Meat компани ургамлын гаралтай материалаар 3D хэвлэгч ашиглан бүтээсэн стейкний зах зээлээ Европ тивд өргөжүүлж, Лондон, Берлин, Амстердам зэрэг хотуудын 30 гаруй зоогийн газрын цэсэнд нэвтрүүлж чаджээ. Дуураймал стейк нь үйлдвэрлэхэд маш ярвигтай бөгөөд махны ширхэгийг бодитой юм шиг харагдуулах нь машиндаж жижиглэсэн үхрийн мах буюу зайдсыг дуурайлгаж хийхээс ч төвөгтэй ажилбар юм.

Redefine Meat компани 2022 оны сүүлч гэхэд Европын мянга гаруй зоогийн газарт стейк нийлүүлэх зорилготой байгаагаас гадна хүнсний дэлгүүрүүдэд ч бүтээгдэхүүнээ борлуулахаар төлөвлөсөн байгаа аж. Тус компани 2018 онд байгуулагдсан цагаасаа хойш 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа юм.

Actual 3D-printed steaks are now being served in restaurants - here's where

Мөн Израйль улсад бүртгэлтэй Aleph Farms компани 3D хэвлэгчээр бүтээсэн стейк сүүлийн үед санал болгож байна. 2017 онд байгуулагдсанаасаа хойш нийт 131 сая ам.долларын хөрөнгө босгоод буй тус компани лабораторид ургуулсан мах ашигладгаараа Redefine Meat-ээс ялгаатай.

Redefine Meat компанийн ашиглаж буй технологийн товч тайлбарлавал, тус компани шар буурцаг болон вандуйны уураг, ангаахай шош, хүрэн манжин, наргил модны самрын тос, тэжээллэг исгэгчийн найрлага бүхий холимгоор 3D хэвлэгчээ “цэнэглэж”, олон тооны давхарга үүсгэн хэвлэх замаар жинхэнэ мах шиг дүр төрхтэй стейк хийдэг ажээ. Ингэхдээ тусгайлан зохиосон программ хангамж ашиглан, үхрийн жинхэнэ мах шиг өөх, мах алаглуулсан давхарга үүсгэдэг юм байна.

Салбарын хэмжээнд авч үзвэл, хиймэл мах үйлдвэрлэлийн салбар 2019 оны байдлаар гэхэд нийтдээ 14 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн борлуулаад байгаа бөгөөд Barclays-ийн таамаглаж байгаагаар энэ үзүүлэлт 2029 он гэхэд 10 дахин өсч, 140 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа билээ. Үхрийн махны ширхэгийг жинхэнэ мэт дуурайлган хийж буй эдгээр компаниуд стейкээр тогтохгүй, гахайн мах, загасны мах үйлдвэрлэж эхлэх нь цаг хугацааны асуудал бөгөөд зах зээл таамагласны дагуу өргөжин тэлэх тохиолдолд салбарын хамгийн хүчтэй өрсөлдөгчид болох нь дамжиггүй юм.

Эх сурвалж: Morningbrew

ВИДЕО: Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
ВИДЕО: Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.