Оттава хотод онц байдал зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оттава хотод онц байдал зарлалаа

Police officers keep a watchful eye on protesters in Ottawa, 6 February

/2022.02.07/: Канадын нийслэл Оттава хотын дарга Ковидийн хязгаарлалтыг эсэргүүцсэн ачааны машины жолоочдын эсэргүүцлийн хариуд онц байдал зарлалаа.

Жим Ватсон хэлэхдээ, жагсагчид цагдаа нараас олон байгаа тул хот бүхэлдээ хяналтаас гарсан бөгөөд жагсаал цуглаан нь оршин суугчдын аюулгүй байдалд заналхийлж байна гэв.

Автомашин болон майхны тусламжтайгаар зам хааж, ачааны машинууд Оттава хотын төвийн хөдөлгөөнийг саатуулаад байна.

"Эрх чөлөөний цуваа" нь ачааны машины жолоочид Ковидийн эсрэг вакцинжуулах засгийн газрын шаардлагын эсрэг хөдөлгөөнөөр эхэлсэн юм.

Ottawa mayor declares state of emergency over 'freedom convoy' protests |  The Star

Ноён Ватсон ямар арга хэмжээ авч болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Гэсэн хэдий ч цагдаа нар ням гарагийн үдээс хойш жагсагчдад туслахыг хүссэн хүмүүсийг баривчлах зэрэг арга хэмжээг чангатгана гэж мэдэгдэв.

Хотын эрх баригчдын мэдэгдэлд онц байдал нь "жагсаалын улмаас оршин суугчдын аюулгүй байдалд ноцтой аюул, заналхийлэл учирж байгаа тул бусад хууль эрхзүйн байгууллага болон засгийн газрын түвшинд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг харуулж байна" гэжээ.

Оттавагийн зарим оршин суугчид жагсаалыг эсэргүүцэж байгаа ажээ.

Замын хөдөлгөөнд саад учруулж буй ачааны машин, хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд баригдсан модон байгууламжаас авахуулаад орлогогүй болох, дарамт шахалт, хүчирхийлэлд өртөхөөс зэрэг гомдол гарсаар байна.

Цагдаа нар жагсаалын цуваа нь хэт даврагчдыг уриалан дуудаж байгаад санаа зовж байгаагаа мэдэгдэв.

Ottawa state of emergency declared as 'Freedom Convoy' protests continue in  Canada with trucks clogging major roads - The Washington Post

Хариуд нь “Эрх чөлөөний цувааг зохион байгуулагчид тайван замаар жагсаал хийж, хуулийг хүндэтгэхээс гадна “шаардлагатай гэж үзэх хүртлээ жагсах болно” гэж амлажээ.

Abacus Data-аас явуулсан саяхны санал асуулгаар Канадчуудын 68 хувь нь жагсагчидтай "нийтлэг зүйл маш бага" гэж үзсэн бол 32 хувь нь ачааны машины жолооч нартай "нийтлэг зүйл ихтэй" гэж хариулжээ.

GoFundMe баасан гарагт хүчирхийллийн тухай цагдаагийн байгууллагын мэдээллийг үндэслэн ачааны машины жолооч нарт зориулж цуглуулсан сая долларыг өгөхөөс түр түдгэлзүүлэх болсноо мэдэгдэв.

Эх сурвалж: ВВС

Дуучин Т.Ариунаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчийн үүргээ дуусгажээ
Дуучин Т.Ариунаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчийн үүргээ дуусгажээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.