Турк эр COVID-ийн шинжилгээ 78 удаа өгөхөд бүгд эерэг гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Турк эр COVID-ийн шинжилгээ 78 удаа өгөхөд бүгд эерэг гарчээ

Мужчина из Турции за 14 месяцев карантина сдал 78 положительных тестов на  COVID-19: Яндекс.Новости

/2022.02.07/: Туркийн оршин суугч Музаффер Каясан 14 сарын турш ковидын хорио цээрийн дэглэмийн улмаас гэрээсээ гараагүй байна. Энэ хугацаанд тэрээр 78 удаа ПГУ-ын шинжилгээ өгсөн бөгөөд бүгд эерэг гарсан гэж орон нутгийн A Haber суваг мэдээлэв.

“Цусны хорт хавдар туссан, Сариер хотод (Истанбул дүүрэг) амьдардаг Каясан 2020 оны 11 дүгээр сард коронавирусын халдвар авсан. Эмнэлгээс гарахад нь Каясанаас шинжилгээ авсан ч түүний хариу сөрөг гараагүй байна. 14 сарын хугацаанд 78 шинжилгээ өгсөн 56 настай эр шинжилгээ болгоны дараа эерэг гэсэн хариу авч байсан” гэж тайланд дурджээ.

Ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал гурван жилийн өмнө амжилттай болсон ч өвчтөний дархлааны систем маш их доройтож, одоо коронавирусын халдварыг даван туулах боломжгүй болсон. Жил гаруйн хугацаанд хамаатан садантайгаа зөвхөн утасныхаа дэлгэцээр л уулздаг болсон хэмээн ярьсан Каясан эрх баригчдад хандаж тусламж хүссэн байна. Эмч нар эрсдэлтэй тул түүнд вакцин хийхээс татгалзаж байгаа ч турк эр вакцин хийлгэх хүслээ орхиогүй байгаа ба вирусээс салах салах чин хүсэлтэй байгаа ажээ.

Эх сурвалж: Dom24

АЙЛЧЛАЛ: Монгол, Хятадын стратегийн түншлэлийг шинэ түвшинд гаргахаар санал нэгдэв
АЙЛЧЛАЛ: Монгол, Хятадын стратегийн түншлэлийг шинэ түвшинд гаргахаар санал нэгдэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.