Сар шинийн баярын өдрүүдэд 143 иргэн, 4.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг ХАМГААЛЖЭЭ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар шинийн баярын өдрүүдэд 143 иргэн, 4.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг ХАМГААЛЖЭЭ

/2022.02.07/ 46 удаагийн дуудлагаар 143 иргэн, 4.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна. Гал түймэрт өртөж 2 иргэн нас барсан.

2022 он гарсаар 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 306, аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Өнөөдөр багавтар үүлтэй, 9 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 9 хэмийн хүйтэн байна
 
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.