/2022.02.07/ Баярын өдрүүдээр ГССҮТ-ийн ажилчид алсын дуудлагад агаараар болон газраар эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Тодруулбал, Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймгуудад тархины гэмтэлтэй 2 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс заслыг хийжээ.
Мөн Хавсарсан гэмтлийн тасгийн их эмч П.Баярсайхан, мэс заслийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Өмнөговь аймагт олон хавирганы хугаралтай хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх алсын дуудлагад явахаар төлөвлөгджээ.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ