Худагт гацсан Марокко хүүгийн цогцсыг гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Худагт гацсан Марокко хүүгийн цогцсыг гаргажээ

The body of 5-year-old Rayan, wrapped in foil, is retrieved after he fell into a hole and was stuck there for several days, in the village of Ighran in Morocco's Chefchaouen province

/2022.02.06/: Аврагчид бямба гарагт Мароккогийн хойд хэсэгт гүний худагт гацсан 5 настай хүүгийн цогцсыг гаргаж авсан байна.

Раян хэмээх хүүхэд бага температуртай байсан ч таван өдрийн турш амьд үлдсэн байх хэмээн олон хүн найдаж байсан. Тэрээр мягмар гарагт тус улсын Чефчауен мужийн Игран тосгонд 32 метрийн (100 фут) гүн худагт унажээ.

Олон өдрийн аврах ажиллагаа олон улсын анхаарлыг татсан байна.

Түүний нас барсныг төрийн мэдээллийн 2М суваг баталж, мөн хаан Мохаммед VI Раян хүүд хүндэтгэл үзүүлсэн ба "Бурхан хамгаална... Бид Бурханд харьяалагддаг бөгөөд бид түүн руу буцаж очдог" хэмээх мэдэгдлийг твиттер хуудсандаа нийтэлжээ.

Хаан ордноос мэдэгдэл хийхдээ Раян хүүгийн эцэг эхэд эмгэнэл илэрхийлжээ.

Morocco boy found dead after days-long rescue operation | News | DW |  05.02.2022

Өмнө нь аврах албаныхан Раяны биеийн байдлыг тогтооход хэцүү гэж мэдэгдэж байсан бөгөөд олон хүн хүүхдийн амийг аврах боломжтой гэж найдаж байсан билээ.

Аврагчдын ахлагч Абдельхади Тамрани төрийн телевизэд "Бид түүнийг амьдаар нь аварна гэж найдаж байна" гэж мэдэгдэж байжээ.

Олон мянган хүмүүс олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүү болон түүний гэр бүлийнхний төлөө эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, Араб хэлээр #SaveRayan хаштаг Марокко болон Хойд Африкт олон цагийн турш цахим ертөнцөд нийтлэгджээ.

Худгийн дээд тал нь 45 сантиметр (18 инч) голчтой ба доошлох тусам нарийсдаг байна. Хүүхдийг гаргахын тулд аврагчид өөрсдөө бууж чадахааргүй зай багатай байсан аж.

Худгийн дэргэдэх толгод дээр асар том суваг огтлох шаардлагатай байсан ба Бямба гарагийн өглөө аврагчид худаг руу хэвтээ байдлаар нүх ухаж, хөрсний гулгалтаас хамгаалж, хүүг гаргахын тулд PVC хоолой суурилуулсан байна.

Morocco boy found dead after days-long rescue operation | News | DW |  05.02.2022

Мароккогийн хэвлэлүүд пүрэв гарагт аврагчид ус, хүчилтөрөгчийг худгийн ёроолд хүргэж чадсан гэж мэдээлэв.

Баасан гарагийн орой Раяны аав 2М телевизэд "Хүүхэд минь эсэн мэнд гарна гэж найдаж байна. Морокко болон биднийг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа" гэж хэлжээ.

Раяны ээж мягмар гарагийн орой алга болохоосоо өмнө гэрийнхээ ойр тоглож байсан гэж хэвлэлд ярьжээ. "Бүх гэр бүлийн гишүүд түүнийг хайхаар гарсан бөгөөд бид түүнийг худаг руу унасныг мэдсэн" гэж тэр хэлэв.

Тэдний хамаатан залуугийн ​​хэлснээр гэр бүлийнхэн худгаас аяархан уйлах чимээ сонссон ба тэд утасны гэрэл тусган харахад хүү "Намайг өргөж гаргаач" гэж хэлээд уйлж байсан гэнэ.

Эх сурвалж: DW

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.