БЭЭЖИН 2022: Олимпын нээлтийн үйл ажиллагаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЭЭЖИН 2022: Олимпын нээлтийн үйл ажиллагаа

/2022.02.04/

Өвлийн XXIV олимпын наадам өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн олимпод 91 орны 2871 тамирчин спортын үндсэн долоон төрөлд 109 багц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдөх болно. Хэдийгээр оролцох тамирчдын тоо өмнөх хоёр олимпыг гүйцэхгүй ч нийт тамирчдын 44.9 хувь нь эмэгтэй тамирчид байгаа нь хүйсийн харьцаа хамгийн ойртож ирсэн өвлийн олимп болж байна.

ОУОХ-ноос эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс долоон шинэ төрлийг Бээжингийн олимпын хөтөлбөрт оруулаад буй. Тухайлбал, фристайлын эрэгтэй, эмэгтэй big air төрөл, бобслейн эмэгтэй ганцаарчилсан төрөл болон трамплин, сноуборд, шорт трек, фристайлын aerials төрөлд холимог багийн тэмцээнийг оруулсан юм.

Монголчууд энэ удаагийн олимпод цанын төрлөөр хоёр тамирчинтай оролцож буй бөгөөд манай баг тун удахгүй цэнгэлдэхэд орж ирнэ.

Гэрэл зургийг Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын хороо, The Guardians

БЭЭЖИН 2022: ОХУ-ын тамирчид алтан медаль хүртвэл 147 сая төгрөгийн шагнал авна
БЭЭЖИН 2022: ОХУ-ын тамирчид алтан медаль хүртвэл 147 сая төгрөгийн шагнал авна
 
Монгол Улс хуурамч мэдээллийг сөрөн тэсвэрлэх чадвар ХЭР БОЛ?
Монгол Улс хуурамч мэдээллийг сөрөн тэсвэрлэх чадвар ХЭР БОЛ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.