/2022.02.04/ Жил бүр агаарын тээврийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний үнэлж, AirlineRatings.com сайт хамгийн аюулгүй агаарын тээврийн компанийн жагсаалтыг зарладаг. Энэхүү компанийг зарлахдаа осол гэмтэл гаргасан эсэх, бүхээгийн инновацийн тоо, нисгэгчдийн сургалтад хамрагдсан байдал зэрэг үзүүлэлтийг авч үздэг юм.
Энэ жилийн хувьд жагсаалтыг Шинэ Зеландын агаарын тээврийн компани тэргүүлжээ. Тус компани нь сүүлийн 40 жилийн хугацаанд үйл ажиллагааны аюулгүй байдлын ахиц дэвшлээр дэлхийд тэргүүлэгч болсон гэдгээрээ сайшаал хүртсэн.
"Air New Zealand" нь маш их ачаалалтай ажиллаж байсан ч нисэх багийнхандаа анхаарал халамж тавихдаа аюулгүй байдлын өргөн хүрээг хамарсан хамгийн жижиг нарийн ширийн зүйлийг хэзээ ч мартдаггүй" хэмээн мэдээлсэн байна.
Жагсаалтыг тэргүүлсэн 20 байгууллагыг дурдвал:
-
Air New Zealand /Шинэ Зеландын олон улсын агаарын тээвэр/
-
Etihad Airways /АНЭУ-ын Абу Даби хотод төвтэй олон улсын агаарын тээврийн компани/
-
Qatar Airways /Катарын олон улсын агаарын тээвэр/
-
Singapore Airlines /Сингапурын олон улсын агаарын тээвэр/
-
TAP Air Portugal /Португалийн олон улсын агаарын тээвэр/
-
SAS /Скандинавийн олон улсын агаарын тээвэр/
-
Qantas /Австралийн олон улсын агаарын тээвэр/
-
Alaska Airlines /Аляскийн олон улсын агаарын тээвэр/
-
EVA Air /Тайванийн олон улсын агаарын тээвэр/
-
Virgin Australia/Virgin Atlantic /Австралид төвтэй олон улсын агаарын тээвэр/
-
Cathay Pacific Airways /Хонг Конгийн олон улсын агаарын тээвэр/
-
Hawaiian Airlines /Хавайн олон улсын агаарын тээвэр/
-
American Airlines /АНУ-ын олон улсын агаарын тээвэр/
-
Lufthansa /ХБНГУ-д төвтэй олон улсын агаарын тээвэр/
-
Finnair /Финланд улсад төвтэй олон улсын агаарын тээвэр/
-
KLM /Амсдердам улсад төвтэй олон улсын агаарын тээвэр/
-
British Airways /Их Британид төвтэй олон улсын агаарын тээвэр/
-
Delta Air Lines /Атлант, Гүрж, АНУ-д төвтэй олон улсын агаарын тээвэр/
-
United Airlines /АНУ-д төвтэй олон улсын агаарын тээвэр/
-
Emirates /АНЭУ-д төвтэй олон улсын агаарын тээвэр/
Эх сурвалж: CNN